ТЭМДЭГЛЭЛ 5.2. ХЭСЭГ - СҮҮЛИЙН ЗӨВЛӨМЖ A. БАЙНГА УНШИХ Та хэвлэлийн хуудас болон эфирт нэвтрүүлж буй зүйлсээсээ ч илүү ихийг мэддэг байх ёстой. Тухайн сэдвийнхээ талаар чадах бүхнээ уншаарай. Мэргэжлийн сэтгүүл уншаарай. Холбогдох блогуудыг дагаарай. Төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийн товхимлуудыг байнга гаргадаг. Ажилд авах механизм хэрхэн ажилладаг, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн гэж юу болох, олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт хэрхэн хүчин төгөлдөр болдог зэргийг ойлгох хэрэгтэй. Сонгож авсан сэдвийнхээ талаар албан ёсоор суралцах, семинарт оролцох боломж гарвал ашиглаарай. Боломж бүр мэдлэгээ тэлж, сүлжээгээ өргөжүүлэхэд тусалдаг гэдгийг санаарай. ЭХ СУРВАЛЖ Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаарх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сэдэвчилсэн цахим хуудас: www.ilo.org/fairrecruitment Албадан хөдөлмөрийн талаарх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сэдэвчилсэн цахим хуудас: www.ilo.org/forcedlabour Thomson Reuters Foundation n.d. Human trafficking and modern day slavery reporting human trafficking and modern day slavery, available at: https://www.trust.org/ media-development/programmes/?sfid=a15D0000018xNIaIAM&areaOfFocus=Human%20 Trafficking%20and%20Modern%20Day%20Slavery Б. СЭДВИЙН АГУУЛГА ДОТРОО ТӨӨРЧ БОЛОХГҮЙ Таны ажил бол мэргэжлийн бус жирийн иргэд, сонсогчдод мэргэжилтний асуудлыг тайлбарлах явдал юм. Үүнийгээ тодорхой тайлбарлах нь таны ажил байна. Энэ нь: • Мэргэжлийн үг хэллэгийг өдөр тутмын хэлнээ буулгах • Хамааралгүй мэдээллийг тасалж, авах • Тодорхой бус зүйлийг тайлбарлах • Мэдээгээ уншигч, сонсогч, үзэгчдэд ач холбогдолтой болгох. В. ГАНЦААРАА БҮҮ БАЙ Ижил төсөөтэй, хүнд хэцүү асуудлыг сурвалжилж буй сэтгүүлчидтэй холбоотой байгаарай. Тэд танд зарим мэдээлэл, зөвөлгөө, холбоо барих хаяг, нийтлэл бичих санаа зэргийг өгч болох юм. Орон нутагтаа өөрийн хүрээлэл, эсвэл хааяа цугладаг албан бус бүлгэм бий болгох, гишүүн нь болох санааг бодолцож үзээрэй. 48 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Select target paragraph3