ТЭМДЭГЛЭЛ Өгүүллийг www.24tsag.mn сайтад 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Хүний эрхийн олон улсын өдөр”-т зориулан, “Монгол хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалъя” цувралын хүрээнд нийтэлжээ. Уг өгүүлэлд “Ти энд Ди Си” компани нь Япон Улсад иргэдийг зуучилсан бөгөөд нийт 52 залууг илгээж, тэднээс 155 сая төгрөгийн зуучлалын хураамж авчээ. Гэвч зарим нь ажлын байргүй шалтгаанаар орлогогүй буцаж ирсэн, үлдсэн 22 залуу нь маш хүнд хөдөлмөр эрхэлж байсан боловч бага цалин хөлс авч байсан нь дээрх зуучлагч компанийн захирал гэгч Япон эзэнтэйгээ нууцаар тохиролцож, хүн бүрийн цалин хөлснөөс сар бүр сая төгрөгийг суутган авч байсантай холбоотой тухай өгүүлдэг. Энэ мэтчилэн хүмүүсийг залилсан үйл ажиллагаа явуулж буй зуучлалын компанийн эрхийг цуцлах, эрх зүйн орчинг сайжруулах тухай асуудлыг хөндсөн олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой өгүүлэл юм. Монгол Улс хөгжиж буй орны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь соён гэгээрүүлэх үүргийг энэ мэт асуудалд тууштай хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Иймд зүй бус үйлдэлд өртсөн, ийм эрсдэлтэй иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл чухал бөгөөд үүний дотор нэн тэргүүнд холбоо барих, хандах байгууллага, тэдэнтэй холбоо барих мэдээллийг түгээж байх нь сэтгүүлчдийн хувьд үүргээ биелүүлж буй нэгэн чухал алхам болох юм. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлчдэд энэ чиглэлээр бичиж сурвалжлахад хэрэг болохуйц дараах нэмэлт мэдээллийг оруулав. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв 2010 онд байгуулагджээ. Тус төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний дотор албадан хөдөлмөр өртсөнөөр гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх зэрэг гэмт үйлдлүүдийн талаар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой юм. Тус төвийн тусгай дугаарын “102” утсанд иргэн, хуулийн этгээдээс хандсанаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг үнэн зөв, бүрэн хүлээн авч бүртгэн, холбогдох цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд арга хэмжээ авч, ажилладаг байна26. Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын иргэд гадаадад түр болон удаан хугацаагаар зорчих хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдолд тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, эдгээр нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор цахим сайт27 ажиллуулдаг байна. Түүнчлэн консул, консулын үйлчилгээний талаар ерөнхий ойлголт өгөх, хилийн чанадад байхдаа анхаарах зүйлсийн талаар гадаадад зорчих гарын авлага болон цахим товхимол бэлтгэжээ28. ____________________________ http://eincenter.police.gov.mn/ www.consul.mn 28 http://www.consul.mn/file/GariinavlagaConsul.mn.pdf 26 27 Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 27

Select target paragraph3