ТЭМДЭГЛЭЛ
В. ҮНДЭСНИЙ ХЭМ ХЭМЖЭЭ
Монгол Улсын нэгдэн орсон конвенц
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 20 конвенцыг соёрхон
баталсны дотор суурь найман конвенц багтаж байна10. Монгол Улс 2005 онд
Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр
конвенц болон Албадан хөдөлмөрийг устгах тухай Олон улсын хөдөлмөрийн
байгууллагын 105 дугаар конвенцод тус тус нэгдэн орсон билээ.
Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг
хангах асуудлыг тусгасан үндэсний хууль тогтоомж
Монгол Улсын Үндсэн хууль (1992)11-ийн Арван зургадугаар зүйлийн
4 дэх заалт болон Хөдөлмөрийн тухай хууль (1999)12-ийн 7 дугаар зүйлийн
7.1 дэх хэсэгт “хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”
гэж хориглосон нь хохирогчийн эрх зүйн байдлыг үл харгалзан албадан
хөдөлмөрлүүлэхээс хамгаалсан суурь зохицуулалт болжээ. Энэ нь
Монгол Улсад хууль бусаар ажиллаж буй цагаач ажилчдыг ч албадан
хөдөлмөрлүүлэхээс хамгаалах чухал ач холбогдолтой юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “Албадан хөдөлмөр”-ийг
хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс
төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо
илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө,
шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл
мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг
шаардсан ажил, үүргийг ойлгоно гэж заажээ. Энэ нь албадан хөдөлмөрийн
ойлголтыг Албадан хөдөлмөрийг устгах тухай Олон улсын хөдөлмөрийн
байгууллагын 105 дугаар конвенцод хориглосон 5 хэлбэрийн 4-өөр нь
хязгаарлаж, харин 5 дахь хэлбэр буюу эдийн засгийн хөгжлийг хангах
зорилгоор албадан хөдөлмөр ашиглахыг шууд бусаар зөвшөөрсөн байна.
Харин аюултай ажлыг уг тодорхойлолтод хамруулжээ.
Монгол Улс 2019 онд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль13-ийг
шинэчлэн баталж, дагаж мөрдөж байна. Тус хуульд гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн
болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хангах замаар гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж байна. Хуулийн 33 дугаар
зүйлийн 33.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг
татан оролцуулах хэлбэр тухайлбал урамшуулах, иргэдээс төлбөртэй мэдээлэл
авах, олон нийтийн хөдлөнгийн хяналт, иргэдийн оролцоог хангах, тэдний
санал, санаачилгыг дэмжих, олон нийтийн байцаагчийн үүрэг гүйцэтгүүлэх зэрэг
зохицуулалтыг тусгажээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах
зөвлөл, Салбар зөвлөл, Дэд зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд тодорхой
төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дагнан зохицуулах үүрэг бүхий
дэд зөвлөлийг Зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллуулдаг байна.
____________________________
https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_
ID:103142
11
https://www.legalinfo.mn/law/details/367
12
https://www.legalinfo.mn/law/details/565
13
https://www.legalinfo.mn/law/details/14700
10
14
| Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд
шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь