ТЭМДЭГЛЭЛ
Хэрэв та тэдний нэрийг нууцалж хамгаалахаа амласан бол үүнийгээ биелүүлэх
ёстой. Тухайн хүний талаар маш их мэдээлэл нийтэлснээр түүнтэй ойр байгаа
хэн нэгэн таныг хэний талаар ярьж буйг мэдэх боломжтой учраас тэднийг
илчлэхгүй байхад анхаараарай.
Зарим маш эмзэг тохиолдолд нийтэлсэн бүтээлдээ нэр, хувийн мэдээллийг нь
огт дурдахгүй байж болно. Дайсагнасан хүмүүсийн гарт орохоос сэргийлж та
өөрийн тэмдэглэлдээ тэдний хувийн мэдээллийг нууцлах хэрэгтэй.
Б. ДЭМЖИХ БҮЛГҮҮД, НӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД, ЭРДЭМТЭН СУДЛААЧИД
Бүтээл хүний сэтгэлд хэр хүрч, нөлөөлөх нь тухайн асуудалд шууд хамаатай
хүмүүсийн өгсөн мэдээллээс хамаардаг. Харин тухайн сэдвийн ерөнхий
мэдээлэл дунд нэг, эсвэл түүнээс дээш хүний түүхийг оруулж өгөх нь бүтээлийг
улам чамбайруулна.
Үүний тулд дараах салбар, байгууллагуудад ажилладаг мэргэжилтнүүдээс
мэдээлэл авна уу.
• Хохирогчид болон даван туулагч хүмүүсийг дэмжих бүлэг
• Холбоод
• Үйлдвэрчний эвлэлүүд
• Хууль сахиулах байгууллагууд
• Нийгмийн үйлчилгээ болон бусад төрийн үйлчилгээ
• Эрдэмтэд
• Асуудалд мэргэжлийн ашиг сонирхлын үүднээс хандаж буй улс төрчид
• Хуульчид
• Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд.
Тэдэнтэй уулзахдаа ярилцлага авч болох бусад хүмүүсийг санал болгохыг
гуйгаарай. Сүлжээ, харилцаагаа өргөжүүлээрэй. Тэднийг нийгмийн сүлжээнд
дагаж, хэвлүүлсэн өгүүллийг нь уншаарай.
Сурвалжлах түүхээ судалж байхдаа хүн бүрийн хэлж буй зүйлийг нарийвчлан
тэмдэглэж авахаа мартуузай. Хэрэв та мэдээгээ бичих үедээ түүнийгээ бүрэн
ойлгосон эсэхэд эргэлзэж байгаа бол эргэн очиж, зөв хүнээсээ нягталж асуух
боломжтой. Мөн та зөв хүмүүст нь үзэл бодлоо хүргэх боломжтой. Харин
алдаатай мэдээлэл иш татаж, буруу санаа бодлыг тусгавал хүмүүсийн итгэлийг
та алдах болно.
В. ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛД БУРУУТГАГДАЖ БУЙ ХҮМҮҮС
Гэмт хэрэг үйлдсэн болон нийгэмд тогтсон хэм хэмжээг зөрчсөн хэмээн
буруутгагдаж байгаа хүмүүсийн талаар хангалттай баримт мэдээлэл бүрэн
цуглуулсны дараа хамгийн сүүлд тэдэнтэй холбоо барьж, тайлбар авах ёстой.
Хэрэв та тэдэнтэй хэт эрт холбоо баривал гэрчүүдийг дарамталж, нотлох
баримтыг устгах зэргээр таны эрэн сурвалжилгыг амжилтгүй болгох
эрсдэлтэй байдаг.
Гэсэн ч шударга, тэнцвэрт байдлыг хангах үүднээс хэн нэгнийг буруутгасан
аливаа баримт мэдээлэлд зохих хариу өгөх боломжийг заавал олгох хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн олон байгууллагууд буруутгагдаж байгаа хүмүүс хариулт
өгөхөд нэгээс хоёр өдөр хангалттай гэж үздэг. Харин энэ нь тэдний хувьд
Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага |
37