ТЭМДЭГЛЭЛ Е. ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ГЭМТ ХЭРЭГ Ихэнх улс орны шударга ёсны тогтолцоо нь хүн төрөлхтний хамгийн зүй бус явдлын заримыг илчилж гаргадаг билээ. Энэ нь хөдөлмөрлөх эрхийн зөрчил дээр ч харагддаг. Хэрэв танай улс орон хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн эсрэг арга хэмжээ авбал энэ асуудлыг хариуцаж буй мэргэжлийн агентлаг эсвэл цагдаагийн байгууллага зэрэг албаны эх сурвалж, хүмүүстэй холбоо тогтоогоорой. Хуультай хэр нь хэрэгжилт хангагдахгүй байгаа бол яагаад хэрэгжихгүй байгаа талаар асуугаарай. Таны эрэлхийлэх гол асуулт: • Танай оронд холбогдох ямар хууль тогтоомж мөрдөгдөж байна? • Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүргийг хэн хүлээдэг вэ? • Тэд үүнийгээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ? • Хууль хэр сайн хэрэгждэг вэ? • Ажиллагчдын эрхийг зөрчсөн хүмүүст ямар үр дагавар учрах вэ? ХУУЛЬ ЁСНЫ ТАЛААР ӨГҮҮЛСЭН ЖИШЭЭ Agence France-Presse. 2017. Thai general among officials jailed for human trafficking. The Nation. Available at: https://www.nationthailand.com/national/30321238 Al Jazeera. 2017. Qatar approves new bill to protect foreign workforce. Available at: https://www.aljazeera.com/news/2017/10/qatar-approves-bill-protect-foreign- workforce-171026064750875.html Ё. МЭДЭЭЛЭЛ, БОЛОВСРОЛ, СУРТАЛЧИЛГАА Хөдөлмөрийн харилцаан дахь зөрчлийг арилгах, хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих талаар өөрчлөлт хийж буй хүмүүсийн үйл хэргээс санаа авч мэдээ бэлтгэж болно. Таны эрэлхийлэх гол асуулт: • Хүмүүст эрхийнх нь талаар мэдээлэхийн тулд юу хийж байна вэ? • Зүй бус үйлдэлд өртөгчдийн төлөө хэн ажиллаж байна вэ? • Албадан хөдөлмөрт өртсөн, эсвэл цагаачилсан хүмүүсийг олон нийт дэмжиж, эсвэл эсэргүүцэл илэрхийлж байна уу? • Нөлөөллийн бүлгүүдийн дэмжиж буй бодлогод сөрөг нөлөө бий юу? • Олны танил, алдартай хүмүүсийн дэмжлэгтэйгээр олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Үүний нэг жишээ бол олны танил жүжигчин тоглолтын үеэр “Охиноо гадаадад явуулаад их мөнгө олох боллоо гээд баярлаад л байсан. Гэтэл явсан хойно нь ядаж аль улс руу явсныг ч мэдээгүй байдаг байна шүү...” хэмээн хэлсэн үгийг эшлэл болгож оруулсан “Иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгт зуучилдаг газруудад гав хэрэгтэй” гарчигтай өгүүлэл25 юм. ____________________________ Д.Идэржаргал. Иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгт зуучилдаг газруудад гав хэрэгтэй. 24tsag.mn. 2014.11.30. 25 26 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Select target paragraph3