ТЭМДЭГЛЭЛ
Б. ХӨДӨЛМӨР БА АЖЛЫН БАЙР
Зохистой хөдөлмөр нь ажил, хөдөлмөр эрхэлж амьдарч буй хүмүүсийн хүсэл
эрмэлзлэлийн илэрхийлэл юм. Зохистой хөдөлмөр хөтөлбөрийн дөрвөн
тулгуур нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх эрх, нийгмийн
түншлэл билээ. Ажиллагчдыг ажилд авах нөхцөл нь эдгээр хүчин зүйл бүрийг
хэрэгжүүлэхэд нөлөөлж болзошгүй бөгөөд ажилд зуучлах, авах харилцаанд
шударга байдлыг хангах зарчим бүх хүнд үйлчлэх ёстой. Эдийн засгийн олон
салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчил гарч болох бөгөөд цаашилбал энэ нөхцөл
байдал нь албадан хөдөлмөрт хүргэхээр байж болно. Энэ нь ихэвчлэн далд
байх магадлалтай тухайлбал гэрийн үйлчлэгчийн ажил, алслагдсан орон нутагт
байрлалтай хөдөө аж ахуй, уул уурхай, загас агнуурын салбарт, эсвэл өдөр тутмын
амьдралд ойр хоол үйлдвэрлэл, зочид буудлын үйлчилгээнд байх боломжтой юм.
Таны эрэлхийлэх гол асуулт:
• Танай бүс нутаг дахь эдийн засгийн болон хөдөлмөр эрхлэлтийн үндсэн
салбарууд юу вэ?
• Ажиллагчид ажилд орохын тулд ямар алхам хийх шаардлагатай вэ?
Тэд ажилд зуучлуулсны төлбөр хураамж төлдөг үү? Урьдчилгаа төлбөр нь
ажиллагчдыг хэрхэн “өрийн төлөөс” болгож болох вэ?
• Ажил олгогч, ажилтнууд хөдөлмөрлөх эрхээ мэдэж байна уу?
• Хөдөлмөрийн ямар нөхцөл байна вэ?
• Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ямар
мэдээлэл өгдөг вэ?
АЖЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН ЖИШЭЭ
Webb, S. 2014. The side of Dubai that they DON’T want tourists to see: Photos show desperate conditions
endured by migrant labourers forced to work in 50C heat for a pittance. DailyMail.
Available at: http://www.dailymail.co.uk/news/article-2859734/The-Dubai-DON-T- want-touristsPhotos-desperate-conditions-endured-migrant-labourers-forced-work-50C-heat- pittance.html
Obrero. n.d. Homepage. Norman Zafra presents an interactive documentary platform on the recruitment of
Filipino workers in the construction sector in New Zealand. Available at: www.obrerofilm.com
В. БИЗНЕС БА ЭДИЙН ЗАСАГ
Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга бус
хандах явдлаас үүдэн маш ихээр хууль бус ашиг орлого олдог. Олон улсын
хөдөлмөрийн байгуулагын хийсэн судалгаагаар орчин цагийн боолчлолоос
жилд 150 тэрбум долларын ашиг олдог. Сэтгүүл зүйн бүтээл, сурвалжилга нь
эдгээр асуудлын цаадах далд эдийн засгийг ил болгож, ажил олгогч, бизнес
эрхлэгчдийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд болон нийлүүлэлтийн сүлжээнийхээ
хүрээнд албадан хөдөлмөр ашиглах эрсдэлийг шийдвэрлэх, ажилд зуучлах,
авах харилцаанд шударга байдлыг хангах зарчим, зохистой хөдөлмөр эрхлэх
нөхцөл бүрдүүлэхийг дэмждэг байна.
Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага |
23