ТЭМДЭГЛЭЛ 2.2. ХЭСЭГ-МЭДЭЭЛЛИЙГ ХАЙЖ ОЛОХ НЬ Энэ хэсэгт албадан хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар сурвалжилсан жишээнүүд багтсан бөгөөд энэхүү модульд хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг дэлгэн харуулахад чиглээгүй болно. Эерэг нийтлэл бүтээл нь хүчтэй үр нөлөө үзүүлж болно. Тухайлбал хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, зохистой орчин нөхцөлийг бүрдүүлж, ажилд зуучлах, авах харилцаанд шударга зарчмыг хангаж чадвал ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн нь үр ашигтай байж болох талаар олон нийтийн хандлагыг сайжруулж болно. Ингэснээр цагаач ажилчдын хөдөлмөр эрхлэлт нь цагаачлахаар явсан болон цагаачилж очсон улс орны хөгжилд хувь нэмэр үзүүлж, эдгээр улс орны төдийгүй цагаач ажилчдын өөрсдийнх нь аж амьдралд ч сайнаар нөлөөлж болохыг харуулах юм. Сэтгүүлчид нь бодлого, хууль тогтоомж, бизнесийн үйл ажиллагаанд гарсан эерэг өөрчлөлтийн талаар мөн энэ нь хэдэн мянган хүний амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар өгүүлж, олон нийтэд хүргэх боломжтой байдаг. Энэ хэсгийг сэдвүүдээр ангилсан бөгөөд товч танилцуулга, сурвалжилгын жишээ болон өгүүлэмж бүхий нийтлэл нэвтрүүлгийн эхлэх цэг байж болох асуултыг бичиж орууллаа. A. ХҮМҮҮСИЙН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛЭХ НЬ Хамгийн баттай өгүүлэмж бол хүмүүс өөрсдийн талаар ярьсан түүх юм. Ярьж хэлсэн зүйлсийг дуулиан болгох хэрэггүй. Зарим шаардлагатай бодит мэдээллийг нэмээд эдгээр баримт, хувь хүмүүсийн бусдад мэдүүлэхийг хүссэн зүйлсийг өөрсдөөр нь яриулж болно. Дэмжих бүлгүүд таныг хэн нэгэн тухайлбал даван туулж гарсан хүнтэй холбож өгч болно. Хэрэв тэд танаас хүсвэл хувийн мэдээллийг нь хамгаалах ёстой. Хүмүүсийн ашиг сонирхлыг хөндсөн түүхүүд байнга өргөн хүрээнд түгдэг бөгөөд тухайн асуудлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, өөрчлөлтийн төлөөх олон нийтийн шахалт, шаардлагыг бий болгодог. 2017 ОНЫ ХАМГИЙН ИХ УНШИГДСАН МЭДЭЭ ЮУ ВЭ? “МАНАЙ ГЭР БҮЛИЙН БООЛ”21 НЭРТЭЙ АТЛАНТИК СЭТГҮҮЛД ГАРСАН НИЙТЛЭЛ - Рик Эдмондс Филиппин-Америкийн зохиолчийн цагаач эцэг эхээ хэрхэн дагаж Америкийн Нэгдсэн Улсад ирсэн “Лола”-гийн тухай өгүүлжээ. Тэрээр болж өнгөрсөн зүйлсийг ойлгоод ичиж санаа зовсондоо өсөж том болохын хэрээр хожим насанд хүрсэн ч үүнийг нуусан тухай өгүүлдэг. Нийтлэл маш хувийн шинжтэй, гэм буруугаа хүлээсэн гэмээр агуулгатай. Нийтлэлээ бичиж дуусгаад хэвлэгдэхээс өмнө 57 настай Тизон нь өвчний улмаас гэнэт нас баржээ. ____________________________ 21 Edmonds, R. The best-read story of 2017? It’s the Atlantic’s ‘My Family’s Slave’. Poynter, 2017. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 21

Select target paragraph3