ТЭМДЭГЛЭЛ Энэ мэдээ жирийн иргэний хувьд таныг маш их бухимдуулж болно. Харин сэтгүүлчийн хувьд та энэ асуудлыг шийдвэрлэхэд ямар нэг зүйл хийх боломжтой байж мэднэ. Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах зэрэг хүний эрхийн асуудлаар сурвалжилж бичих нь ердийн мэдээ бичихтэй адилгүй. Эрэн сурвалжлах, янз бүрийн эх сурвалжтай ярилцах, асуудлыг дэнслэх, нягтлах зэрэг үйл явц шаардлагатай байдаг тул цаг хугацаа ихээхэн шаардана. Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах тухай олон мэдээ “glocal” буюу “олон улс болон орон нутгийн хосолмол” шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл үр нөлөө нь орон нутгийн шинжтэй боловч үр дагавар нь дэлхийн хэмжээний асуудал болдог. Тухайлбал хувцасны үйлдвэрт “хашигдсан” ажиллагчид зарим уншигчдын өмсөж буй хувцсыг оёдог ч байж мэднэ. Тиймээс орчин үеийн эдийн засгийн харилцаа хамаарал, олон улсын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн механизмыг ойлгох нь энэ сэдвээр мэдээлж, сурвалжлахад чухал ач холбогдолтой юм. Дараа дараагийн хэсгүүдэд албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар алдаагүй, үр дүнтэй сурвалжлахад тань туслах зорилготой мэдээлэл, зөвлөгөөг орууллаа. Сайн сурвалжилга хийхтэй холбоотой олон жишээ болон байнга сорилт дагуулдаг сэдвээр ажиллаж, туршлагатай болсон сэтгүүлчдийн зөвлөмж мөн багтсан болно. БИДНИЙ ТУХАЙ Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь энэхүү гарын авлагыг анхлан боловсруулсан билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын нэг болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 оноос хойш хөдөлмөрийн хэм хэмжээ тогтоох, бодлого боловсруулах, бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үйл ажиллагаа нь чиглэн, 187 гишүүн орны Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагыг нэгтгэн ажиллаж байна. Түүнчлэн дэлхий даяар албадан хөдөлмөр, орчин цагийн боолчлол, хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхдийн хөдөлмөрийг устгах талаарх Тогтвортой хөгжлийн зорилгуудын 8.7 дахь зорилтод хүрэхээр чиглэсэн олон улсын түншлэл болох Эвсэл 8.7 (Alliance 8.7)-д цаашид хувь нэмрээ оруулахыг зорилоо. Гарын авлагад Олон улсын сэтгүүлчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Соёл иргэншлийн эвсэл болон дэлхийн өнцөг булан бүрийн сэтгүүлчид зэрэг олон байгууллага, оролцогчид хувь нэмрээ оруулсан билээ. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсад хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийг дэмжихэд чиглэсэн төслийн түншлэгч байгууллага юм. Тус төслийн хүрээнд сэтгүүлчдийн албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах асуудлыг сурвалжлах vi | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Select target paragraph3