Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Эрүүл мэндийн сайдын 2014 оны 338 дугаар тушаалын дагуу хэвийн жирэмсний тусламж үйлчилгээг сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 55 эмч, эрсдэлт бүлгийн жирэмсний тусламж үйлчилгээг БОЭТ-ийн өртөмтгий бүлгийн кабинетын 3, төрөх үеийн тусламж үйлчилгээг БОЭТ-ийн төрөх тасгийн 9 эх барих эмэгтэйчүүдийн эмч, 23 эх баригч үзүүлдэг байна. 2019 онд жирэмсний хяналтад 2,022 жирэмсэн эмэгтэй хамрагдсанаас 93.9% нь эхний 3 сартайд, 5.8% нь 4-6 сартайд, 0.3% нь 7 ба түүнээс дээш сартайд хяналтад оржээ. 2020 оны эхний 5 сарын байдлаар жирэмсний хяналтад 1,206 жирэмсэн эмэгтэй хамрагдсанаас 94.0% нь эхний 3 сартайд, 5.9% нь 4-6 сартайд, 0,1% нь 7 ба түүнээс дээш сартайдаа хяналтад орсон байна. Өмнөх оны үеийн мөн үетэй харьцуулахад эрт үеийн хяналт 1.4%-иар буурчээ. Дорнод аймагт 2018 онд НҮБ-ын Хүн амын Сан, ЭМЯ-наас 10 нэр төрлийн 5.2 сая, 2019 онд 11 төрлийн 34.8 сая төгрөгийн үнэ бүхий жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг 10 эрүүл мэндийн төвд нийлүүлжээ. Тохиолдол 5 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх зөвлөгөөг жирэмсэн эх тэдгээрийн гэр бүлд сард 2 удаа хүргэхийн зэрэгцээ олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг. Сумын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар үр хөндөлт жилд 1-3 тохиолдол бүртгэгдээд байна. (Дорнод аймгийн нэгэн сум дахь эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас) Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл, мэдээллийг жил бүр шинэчилж, жирэмсэн эхэд харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ үзүүлж хэвшжээ. 2017-2019 онуудад эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр 2, хүүхдийн өвчин судлалаар 2 эмчийг тус тус мэргэшүүлэх сургалтад сургаж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулжээ. БОЭТ-ийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт эх барих эмэгтэйчүүдийн 9 эмч, сумдад 36 их эмч ажилладаг байна. Эхийн амрах байрын хүртээмж 86.0 хувь гэжээ. Харин шилжилт, хөдөлгөөнийг хянах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг төрийн албан хаагчид олонтаа хэлж байлаа. Тохиолдол 6 Нөхөн үржихүйн насны 806 охид, эмэгтэйчүүд байгаагаас жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэдэг 471 эмэгтэй байна. Үүнээс ерөндөг-226, суулгац-48, дааврын эм-54, бэлгэвч-113, умайн гуурсан хоолой боолгосон-26, жирэмснээс хамгаалах тариа хийлгэсэн-4 хүн байна. 2020 онд үр хөндөх ажилбар хийгдээгүй. Эрүүл мэндийн даатгалын төлөлттэй эсэхээс үл хамааран үйлчилгээ үзүүлдэг. Эхийн амрах байр 2 ортой ч тохижилт бүрэн хийгдээгүй. Эмнэлгийн шатахууны төсөв хүрэлцээгүйгээс алслагдсан өрхөд хүрч үйлчлэх боломж муутай, сумын түвшинд охид, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы хүрэлцээ дутмаг, эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч байхгүй. (Дорнод аймгийн нэгэн сум дахь сум дундын эмнэлгийн эмчтэй хийсэн ярилцлагаас) Сүхбаатар аймгийн хэмжээнд нөхөн үржихүйн насны 15,858 охид, эмэгтэйчүүд байгаагаас Баруун-Урт суманд 5,409 нь оршин суудаг байна10. Сүхбаатар аймагт жирэмсний эрт үеийн хяналт 2018 онд 88,2%, 2019 онд 89,2%, 2020 оны эхний 5 сарын байдлаар 86.8%-тай гарчээ. Аймгийн төрөх эмнэлэг 2020 оны 8 сарын байдлаар нярайн 1 их эмч, 5 эх баригч, дотрын 2 эмч, 8 бага эмч, 11 сувилагч, 9 асрагч, нийт 36 хүний орон тоотой ажиллаж байна. 10 Сүхбаатар аймаг дахь Статистикийн хэлтэс мэдээлэл 96

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات