Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаар тогтоолоор баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн үндэсний хөтөлбөр”-т “Нийт хүн амд эх, хүүхэд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, мэдлэг олгох ажлыг төрийн бус байгууллагатай хамтран олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх; зорилтот бүлэгт чиглэсэн гэр бүл төлөвлөлт, эсэн мэнд амаржихуй, эмийн зохистой хэрэглээ, хүүхдийн асаргаа сувилгаа, амны хөндийн эрүүл мэнд, хатгалгаа, суулгалт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх асуудлаар зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах” талаар заасан байна. Гэтэл Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнгээс үзэхэд эмэгтэйчүүдийн 3.7 хувь нь, хөдөөгийн охидын 6.1 хувь нь 18 наснаас өмнө хүүхэд төрүүлсэн байна. Харин тус судалгаанд охидын төрөлтийг 3 жилийн байдлаар хот, хөдөөгөөр харьцуулснаас үзэхэд хөдөө амьдарч буй өсвөр насны охидын төрөлт жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь хөдөө дэх хүн ам, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, дадалд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг харуулж байна33. Бүдүүвч 1.13 Хот болон хөдөө амьдарч буй өсвөр насны охидын төрөлтийн түвшингийн харьцуулалт (2010, 2013, 2018 он, коэффициентээр) 38 40 43 30 31 35 59 68 70 2010 2013 2018 2010 2013 2018 2010 2013 2018 Улсын дүн Хот Хөдөө Хөдөө орон нутагт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, мэдээлэл, цугларалт зохион байгуулдаг боловч эдгээр үйл ажиллагаанд ихэвчлэн эрэгтэйчүүд хамрагддаг талаар ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үеэр хэлж байв. Тохиолдол 1.27 Сумын иргэд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар суманд зохион байгуулагдаж байгаа хурал, зөвлөгөөнөөс мэдээлэл авдаг. Гэхдээ хурал, зөвлөгөөнд ихэвчлэн нөхрүүд нь ирдэг, харин эхнэрүүд нь мэдээлэл тогтмол авч чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг нийгмийн ажилтан өгдөг ч айлд болж байгаа хүчирхийллийн талаар иргэд тэр бүр мэдээлдэггүй, хохирогч өөрөө л хэлэхгүй бол тэр бүр мэдэгддэггүй. Иймээс иргэдэд хүртээмжтэй мэдээлэл өгөх, мөн энэ талаар дуудлага мэдээлэл өгдөг, авдаг болгох зэргээр төрийн үйлчилгээг чанартай, шуурхай болгох шаардлагатай байна.... (Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас) “Монгол Улс-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” нэгдсэн тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2019 он. (15-19 насны охидын төрөлтийн түвшин, судалгаанаас өмнөх 3 жилийн хугацаанд, хот, хөдөөгөөр). 33 64

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات