Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Дорноговь аймгийн хувьд 2019 онд аймгийн нэгдсэн эмнэлэг аймгийн хэмжээнд ажиллаж буй зарим уул уурхайн компанийн удирдлагуудтай хамтран ажиллаж Хатанбулаг, Зүүнбаян сумын сум дундын эмнэлгээс 4 компанийн 433 эмэгтэйд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Аймгийн эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр 2019 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас жирэмсэн эхийн болон ургийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл бүртгэгдээгүй байна. 2020 оны эхний 9 дүгээр сарын байдлаар уул уурхайн компанийн ажилчид, алсын тээврийн жолооч нарыг ДОХ, тэмбүүгийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулснаас шинээр тэмбүүгийн өвчлөл бүртгэгдээгүй байна.11 Комиссын ажилласан Айраг суманд уул уурхайн үйл ажиллагаа намжмал, ААНүүд үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байв. Үнэлгээний асуумжид тус сумын 23 охид, эмэгтэйг хамруулснаас уул уурхайн нөлөөллөөс болж 2 удаа үр зулбаж байсан гэсэн мэдээллийг асуумжид оролцсон нэгэн эмэгтэй өгсөн болно. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн 2019-2020 онд 43.5 сая төгрөгийн жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл худалдан авч, зорилтот бүлгийнхэнд түгээжээ. Аймгийн эрүүл мэндийн газар 2019 онд алслагдмал 5 сумын 5, 2020 онд 2 сумын 2 эмэгтэйд эх барихын яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, эсэн мэнд амаржуулжээ. Сумын эрүүл мэндийн төвүүд нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг үзүүлэх өрөө кабинеттэй, 13 сум, 4 өрхийн 22 эмч мэргэжилтэн жил бүр ажлын байрны дадлагажих сургалтад хамрагддаг байна. Амрах байрыг гэрийн нөхцөлд нийцүүлэн тохижуулж 2020 оны 6 сарын байдлаар 215 жирэмсэн эмэгтэй амарч 600 ор хоног ашиглажээ. 2020 оны 5 сарын байдлаар нийт 812 эмэгтэй жирэмсний хяналтад орж, эрт үеийн хяналтад 91.3%-тай урьд оны мөн үеэс 2.3-аар нэмэгдэж, эхийн эндэгдэл 1, эх барихын ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, төрөлхийн тэмбүү бүртгэгдээгүй байна. Охидын жирэмслэлт 39, 1,000 өсвөр насны охидод 15.2 промиль, үүний 46.9% нь 18-19 нас, 23.1% нь 18-аас доош насны охид байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд алслагдсан болон сумаас ирж төрөх эхчүүдийг төрөхөөс 14-20 хоногийн өмнө амрах байранд хэвтүүлж төрөлтийн үйл ажиллагааг явуулдаг төрөхийн өмнөх амрах байр нь 4 ортой. 2019 онд амрах байранд 342, 2020 оны 6 сарын байдлаар 166 жирэмсэн эх хэвтэж тусламж үйлчилгээ авчээ. 2020 оныхагас жилийн байдлаар 10-19 насны 3,893 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс, урьдчилан сэргийлэх үзлэгт 3857, өсвөр үеийн кабинетаар 36, ганцаарчилсан зөвлөгөө 4, ДОХ/БЗДХ кабинетаар 7, сэтгэцийн кабинетаар 3, дотрын кабинетаар 2, итгэлтэй утсаар 52 хүүхэд холбогдож зөвлөгөө мэдээлэл авчээ. 2020 онд эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийн оношилгоо эмчилгээний чиглэлээр 1 эмч сургалтад хамрагдан мэргэшжээ. Булган аймгийн хэмжээнд 16-49 насны 13,691 эмэгтэйчүүдэд нөхөн үржихүй, жирэмсэн, гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр 16 сумын Эрүүл мэндийн төв, 2 өрхийн эрүүл мэндийн төв, 1 хувийн хэвшлийн эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагууд 7 нэр төрлийн 24,1 сая төгрөгийн жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслээр ханган, хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлж ажиллажээ. Сум, Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын нөхөн үржихүйн эм, хэрэгслийн хангамжийн байдалд хяналт үнэлгээ хийхэд 56.5 хувьтай гарчээ. 2020 оны эхний 5 сарын байдлаар эрсдэлтэй 4 жирэмсэн эхийг дээд шатлалын эмнэлэгт илгээж эсэн мэнд амаржуулжээ. 11 эмэгтэйг онош тодруулахаар дээд шатлалд илгээсэн бол 445 эхийг хяналтад авч, жирэмсний эрт үеийн хяналт 90,1 хувьтай байв. Ургийн гажгийн хөгжил сүүлийн 4 жилд 21 бүртгэгдсэнээс 2017 онд 7, 2018 онд 8, 2019 онд 5, 2020 оны хагас жилд 1 байсан бол уул уурхайн бүс нутаг болох Бүрэгхангай, Дашинчилэн сумдад бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд 2012 оноос хойш эхийн эндэгдэл гараагүй байна.12 Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн М.Отгончимэгээс ирүүлсэн мэдээлэл 12 Булган аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэл 11 97

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات