Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал НЭГ. ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТ 1.1 Үнэлгээний зорилго Монгол Улсын хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлтүүд гарч, дэд бүтэц болон төрийн үйлчилгээнд ачаалал үүсэх, иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэх хандлагатай байна. Иймд, уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилт, кейс, тохиолдлыг судалж баримтжуулах зорилгоор үнэлгээ хийв. Үнэлгээний хүрээнд охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн дараах асуудалд төвлөрөв. • Уул уурхайн бүс нутаг дахь эмэгтэйчүүдийн бэлгийн боловсрол, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаарх мэдээллийн хүртээмж; • Жирэмсэн эхэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үр зулбалт, үр хөндөлтийн байдал; • ХДХВ/ДОХ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа; • Бэлгийн хүчирхийллийн асуудал. Үнэлгээг Булган, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Дархан-Уул аймгуудад түүний дотор Булган аймгийн Бүрэгхангай сум,Дорноговь аймгийн Айраг сум, Дорнод аймгийн Хэрлэн сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумд, Гашуунсухайт хилийн боомтод тус тус зохион байгуулав. 1.2 Үнэлгээний аргачлал Үнэлгээг баримт бичгийн шинжилгээ, ажиглалт, тоон болон чанарын аргууд, төрийн албан хаагчид, уул уурхайн бүс нутагт оршин сууж буй эмэгтэйчүүдээс асуумж авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийхзэргээр явууллаа. Сонгон авсан аймгуудад Комиссын ажлын хэсэг ажиллахдаа аймгийн удирдлага, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд мэдээллийг хүргэж, төрийн албан хаагчид болон уул уурхайн бүс нутаг дахь охид, эмэгтэйчүүдтэй уулзалт, ярилцлага хийх зохион байгуулалтыг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран гүйцэтгэлээ. Үүнд: • Аймгийн төвд аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, эмнэлгүүд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл, судалгаа авах, • Сумдад Сумын Засаг дарга, сумын эрүүл мэндийн төв, цагдаагийн хэлтэс, тасаг, нийгмийн ажилтантай уулзаж, мэдээлэл, судалгаа авах, • Сум бүрт нөхөн үржихүйн насны 10-оос доошгүй охид, эмэгтэйчүүд (15-49 насны)-тэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, асуумж авах зэрэг болно. 81

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات