Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
Тохиолдол 1.36
2012 онд манай суманд умайн гадуурх жирэмслэлттэй, 33 настай эмэгтэйд яаралтай
түргэн тусламж шаардагдан нэгдсэн эмнэлэгт дуудлага өгснөөр алсын дуудлагын баг
цаг алдалгүй гарсан. Харамсалтай нь дуудлага гарснаас хойш 16 цагийн дараа очиход
4 цагийн өмнө тэр эмэгтэй цус алдалтын шоконд орж нас барсан байсан. Эхийн
эндэгдлийн дүгнэлт нь дэд бүтцийн хожимдол гэж гарсан...
Мөн 2017 онд ихэр урагтай, 29 настай эмэгтэйн ураг орчмын шингэн цагаасаа өмнө
гарч, төрөлтийн 1 дүгээр үе эхэлсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэхэд зам харилцаа
муу, хүндрэлтэй, цаг алдах байсан учир Оросын Холбооны Улсын Тункен аймгийн
Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж эх, нярайн амь насыг аварсан...
Хөвсгөл аймгийн Ханх сумаас аймгийн төв хүрэхэд 270 км зайтай бөгөөд дэд бүтэц муу,
даваа бартаа ихтэй тул Оросын Холбооны Улстай хиллэдэг учраас эх, нярайн хүндрэл
гарсан үед хөрш улсын Тункен аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж эх, нярайн амь насыг
аврах шаардлага гардаг. Энэ нь цаг хугацаа алддаггүй, эрсдэлгүй, найдвартай арга
боловч 2 улсын хоорондын гэрээ хэлэлцээрээс шалтгаалан өртөг өндөр, эдийн засгийн
хувьд ар гэр болон Эрүүл мэндийн төвд маш их дарамт үүсгэдэг...
(Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас)
Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 67.7 хувь нь төрсний дараа үеийн
40 хоногийн тогтмол хяналтдаа орсон бол 32.3 хувь нь чадаагүй байна. Төрсний дараах
үеийн хүндрэл бэрхшээлийн дийлэнхэд нярайн үзлэг, хяналтыг гэрээр хийдэггүйн улмаас
аймаг, сумын эрүүл мэндийн төв рүү очих нь хүндрэлтэй байдаг, мал аж ахуйн ажлаас
шалтгаалж нярай хүүхдээ асрахад хүнд байдаг гэх мэт шалтгааныг дурджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Эсэн мэнд амаржихуй хөтөлбөр” нь нярай
болон эхчүүдийг төрсний дараа 2 хоногт эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг зөвлөдөг.
Харин Монгол Улсын хувьд нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээг эмнэлэгт байх хугацаанд
үзүүлэхээс гадна төрсний дараа эх, нярайг 3 удаа зайлшгүй үзнэ гэж заасан байдаг. Үүнд:
1) төрснөөс 24 цагийн дотор; 2) төрсний дараах 3 дахь хоногт; 3) төрсний дараах 7 дахь
хоногт заавал үзнэ. Хэрэв шаардлагатай тохиолдолд хугацаа харгалзахгүй үзнэ гэжээ.
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэнд, төрсний
дараах хяналт үйлчилгээтэй холбоотой 10 гаруй бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж
байна. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас үзэхэд төрсний дараах хяналтын үзлэг
улсын хэмжээнд 90-ээс дээш хувьтай байна.
Бүдүүвч 1.15 Төрсний дараах хяналтын үзлэгт хамрагдсан байдал (2018 он, хувиар)
Төрснөөс хойш 2 хоногт
98.2 Хүүхдийг үзсэн
94.1 Эхийг үзсэн
Төрсний дараах тусламж үйлчилгээний бүрдэл
Эхийн сүүгээр хооллох талаар зөвлөгөө өгсөн 79.0
Хүүхэд хөхүүлж байгааг ажигласан 59.9
Эхийн халууныг хэмжсэн 83.7
Нярайг жинлэсэн 34.3
Хүйг шалгасан 89.9
Төрсний дараах хяналтын үзлэгээр наад зах нь 2
төрлийн үйлчилгээ, зөвлөгөө авсан хүүхдийн хувь
72
93.8
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات