Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
1.3 Малчин эмэгтэйчүүдийн бэлгийн болон
нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал
Хүний эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрхэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл
мэнд, эрхийн асуудал хамаардаг бөгөөд бусад эрхүүдтэй нягт уялддаг юм29. Бэлгийн болон
нөхөн үржихүйн эрхэд хосууд болон хувь хүн гэр бүлээ чөлөөтэй, хариуцлагатайгаар
төлөвлөх, энэ талаар мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах аргыг эзэмших, мөн
ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, хүчирхийллээс ангид байж шийдвэр гаргах зэрэг
өргөн хүрээний эрхүүд хамаарна30. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх нь
эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд түлхүү хамааралтай учраас тэдэнд учирч болзошгүй эрүүл
мэндийн эрсдэл тэр дундаа эх, хүүхдийн эндэгдлийг багасгах, гэр бүлийн хүчирхийллээс
хамгаалах, тэдний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг үгүйсгэдэг хортой ёс
заншил, арга барил болон эрүүл мэндийн үйлчилгээнд саад учруулж буй бүх бэрхшээлийг
арилгах нь чухал гэж үздэг31.
Тэгвэл хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн өвчин
эмгэгээр өвчлөх, өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн
золиос болох, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох, улмаар амь нас, эрүүл мэндээрээ
хохирох эрсдэл өнөөг хүртэл оршсоор байна. Түүнчлэн олон улсын түвшинд бэлгийн
болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн асуудал
дотоодын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтээс ихээхэн шалтгаалдаг гэж үздэг. Олон улсын
хэм хэмжээнд алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд зориулсан бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх мэдээллийг тэдний хэрэгцээ, шаардлага, онцлогт нь
тохируулан, хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарахыг заажээ32.
32.2%
32.8%
14.5%
7.8%
13.4%
Мэргэшсэн
эмчээс
Телевиз,
радиогоос
Гэр бүл, найз
нөхдөөсөө
Сонин, цахим
хуудаснаас
энэ төрлийн
мэдээллийг огт
авч чаддаггүй
Комиссын судалгаанд оролцогчдоос бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд,
эрхтэй холбоотой мэдээллийг хаанаас авдаг талаар тодруулахад 32.2 хувь нь “мэргэшсэн
эмчээс”, 32.8 хувь нь “телевиз, радиогоос”, 14.5 хувь нь “гэр бүл, найз нөхдөөсөө”, 7.8 хувь
нь “сонин, цахим хуудаснаас авдаг” гэсэн бол 13.4 хувь нь “энэ төрлийн мэдээллийг огт авч
чаддаггүй”, 34.6 хувь нь “маш бага хэмжээнд авдаг”, 40.8 хувь нь “боломжийн хэмжээнд
авдаг”, 11.2 хувь нь “хангалттай мэдээлэл авдаг” гэжээ. Тэдний бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх мэдлэг, боловсролыг нь өөрсдөөр нь үнэлүүлэхэд
6.9 хувь нь “маш сайн”, 38.7 хувь нь “сайн”, 47.4 хувь нь “дунд”, 5.8 хувь нь “муу”, 1.2 хувь
нь “маш муу” гэжээ.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2000 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмж, Хүний эрхийн конвенцуудын хорооноос
батлан гаргасан ерөнхий санал зөвлөмжүүдийн эмхэтгэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2004 он.
30
Хүн ам, Хөгжлийн Олон улсын Бага хурлын Үйл ажиллагааны Хөтөлбөр, 7.3 дугаар бүлэг.
31
Хүний эрхийн конвенцуудын хорооноос батлан гаргасан ерөнхий санал зөвлөмжүүдийн эмхэтгэл, Нэгдсэн Үндэстний
Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, УБ, 2004 он, 81 дэх тал.
32
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд «Хүн бүр төрөл бүрийн мэдээлэл болон үзэл
санааг эрж хайх, хүлээн авах, түгээх эрхтэй», Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай
конвенцын 10.(h) зүйлд «Гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхныг хангахад туслах тусгай боловсролын мэдээлэл, түүний дотор гэр
бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх» зэргээр баталгаажуулжээ.
29
63
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات