Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Өмнөговь аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 101 байгууллага ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 24, өрхийн эмнэлэг 4, цэргийн ангийн эмнэлэг 3, хувийн эмнэлэг 25, хувийн эмийн сан 43, эргэлтийн эмийн сан 14, эм ханган нийлүүлэх төв 4 тус тус байна. 2019 оны эхний 12 сарын байдлаар аймгийн хэмжээнд 1,638 эх амаржсан нь урьд оны мөн үеэс төрөлт 6.6. хувиар нэмэгдсэн байна. Аймгийн эрүүл мэндийн газрын өгсөн мэдээллээр 2020 онд Бүсийн оношлогоо эмчилгээний төвд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетаар 131 эмэгтэйд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгчээ. Аймгийн хэмжээнд 2019 онд 6,561 эмэгтэй, 2020 оны эхний 8 сарын байдлаар 8,751 эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл ашиглаж, 2019 онд 1,134, 2020 оны 8 сарын байдлаар 1,006 эх жирэмсний хяналтад оржээ. Цогтцэций сум: Цогтцэций сум нь 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 8,111 хүн амтай, 2,243 өрхтэй. Нийт хүн амын 3,933 нь эмэгтэйчүүд байгаагаас нөхөн үржихүйн насны буюу 15-49 насны 2,079 эмэгтэйчүүд байна. Сумын эрүүл мэндийн төв эхийн амрах байртай, нөхөн үржихүйн үзлэг оношлогооны тоног төхөөрөмж хангалттай ч эм, тарианы хүрэлцээ муу, хүний нөөцийн хувьд 1 их эмч, 2 эх баригч ажиллаж байв.Үр хөндөлт 48, үр зулбалт 8, өсөлтгүй жирэмсэн 12 бүртгэгджээ. Зуршсан зулбаа (жирэмслээд 2 буюу түүнээс дээш удаа зулбах) их гардаг байна. Цогтцэций сумын Эрүүл мэндийн статистик мэдээлэл 2019, 2020 оны 8 сарын байдлаар 2019 1443 48 108 7 19 2020 569 28 156 3 6 Жирэмслэлтээс сэргийлэх арга Үр хөндөлт Хяналтанд байгаа жирэмсэн Зулбалт БЗХӨ Ханбогд сум: Ханбогд сум нь 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 8718 хүн амтай, 1954 өрхтэй. Нийт хүн амын 3535 нь эмэгтэйчүүд байгаагаас нөхөн үржихүйн насны буюу 15-49 насны 1972 эмэгтэйчүүд байна. Ханбогд сумын жирэмснээс хамгаалах арга хэрэгслийн үзүүлэлт: Үзүүлэлт 2018 он 2019 он 2020 он Эм бэлдмэл 517 1176 1145 Тариа 254 1053 1157 Норплант 212 157 152 Бэлгэвч 780 995 928 Ерөндөг 184 520 256 Бусад 103 133 140 Ханбогд сумын 20-оос доош насны жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт: Д/д 2017 2018 2019 оны 1, 2 дугаар улирал 2020 оны хагас жил 1 Жирэмслэлт 20 15 3 2 2 Төрөлт 11 3 1 - 3 Үр хөндөлт 1 8 2 - 98

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات