Оролцогч улсууд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийг алагчилахыг устгахын тулд гэр бүл төлөвлөлтийг оролцуулан эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зохистой бүх арга хэмжээг авна. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна оролцогч улсууд эмэгтэйчүүдийг жирэмсэн, төрөх, төрсний дараахь үед зохих үйлчилгээгээр хангаж, шаардлагатай тохиолдолд төлбөргүй үйлчилгээ үзүүлж, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй үед нь хүрэлцэхүйц хоол тэжээлээр хангана. (Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 12 дугаар зүйл) Оролцогч улсууд боловсролын салбарт эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй тэгш эрхээр хангахын тулд тэднийг алагчилах үзлийг устгах зохистой бүх арга хэмжээг авна, тухайлбал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр: (h) гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхныг хангахад туслах тусгай боловсролын мэдээлэл, түүний дотор гэр бүл төлөвлөлтийн талаархи мэдээлэл, зөвлөгөө өгөх. (Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 10 дугаар зүйл) Оролцогч улсууд гэрлэлт, гэр бүлийн харилцааны бүх асуудлаар эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах зохистой бүх арга хэмжээ авах бөгөөд, тухайлбал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр доорхи эрхээр хангана: (e) хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын зайг чөлөөтэй бөгөөд хариуцлагатай шийдвэрлэх, эдгээр эрхийг хэрэгжүүлэх боломж олгох мэдээлэл, боловсрол, аргыг олж авах адил эрх; (Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 16 дугаар зүйл)

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات