Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал Комиссын судалгаанд оролцогчдын 21.2 хувь нь үр хөндүүлж байсан бөгөөд тэдгээрийн 69.7 хувь нь 1 удаа, 24.2 хувь нь 2 удаа, 6.1 хувь нь 3 ба түүнээс дээш удаа үр хөндүүлжээ. Тэдний 11.9 хувь нь сумын эмнэлэгт, 59.6 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 19.3 хувь нь хувийн эмнэлэгт, 2.8 хувь нь гэртээ, 5.5 хувь нь Улаанбаатар хотын аль нэг эмнэлэгт, 0.9 хувь нь бусад аймгийн эмнэлэгт үр хөндүүлсэн гэжээ. Үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй, энэ төрлийн үйлчилгээний хүртээмж муу, эсвэл үйлчилгээ нь чанаргүй улс оронд амьдарч буй эмэгтэйчүүд мэргэжлийн бус, чанарын шаардлага хангаагүй газарт хандах, эсвэл өөрсдөө үр хөндөлт хийх гэж оролддог бөгөөд энэ нь тухайн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг ноцтой эрсдэлд оруулдаг билээ. Ихэнх эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлдэг бөгөөд хөгжиж буй орнуудад үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 84 хувь нь орчин үеийн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслээр хангагдаагүй, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байна. Ялангуяа үр хөндөлтийн хувь хэмжээ нь гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрүүд хэр үр дүнтэй байгааг харуулах үзүүлэлт болдог байна40. Иймээс хүн амын дунд үр хөндөлтөөр төгссөн жирэмслэлтийн тоог эрчимтэй бууруулах, ингэхдээ хөдөөгийн болон алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд чиглэсэн гэр бүл төлөвлөлтийн илүү боловсронгуй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улс 1989 онд үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн билээ. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаар тогтоолоор баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр (2017-2021)-ийн хүрээнд 1,000 амьд төрөлт тутамд үр хөндөлтийн түвшинг 224-өөс 200 хүртэл бууруулах зорилтыг дэвшүүлжээ. Улсын хэмжээнд үр хөндөлтийн тоо жилээс жилд буурсан (2016 онд 18,316, 2017 онд 17,530, 2018 онд 15,822) үзүүлэлттэй байгаа нь сайшаалтай юм. Цаашид гэр бүл төлөвлөлтийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийн талаарх өрөөсгөл ойлголтыг арилгах, үр хөндөлтийн дараах гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээгээр хангаж, үр зулбуулах эмийн хууль бус худалдааны хяналтыг чангаруулах шаардлагатай байна. Комиссын судалгаанд оролцогчдын 12.9 хувь нь бэлгийн болон нөхөн үржихүйн өвчин эмгэгтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээг голдуу сумын эрүүл мэндийн төв болон аймгийн нэгдсэн эмнэлгээс авчээ. Монгол Улсын хэмжээнд 2018 онд бэлгийн замаар дамжих халдварын 16,130 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38.3 хувийг эзэлж байсан бол 2019 онд 17,865 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос 1,735 тохиолдлоор өссөн байна41. Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлын тоог байршлаар нь авч үзвэл Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Гуттмахер Институт, Нэгдсэн дүгнэлт: Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл дэх хөрөнгө оруулалт, баримтын хуудас, Нью-Йорк хот: Гуттмахер институт, 2017 он. 41 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллээс, 2019 он. 40 73

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات