Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал Бүдүүвч 1.14 Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан 15-49 насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хэрэглээ (2018 он) ЖСАХ хэрэглэдэггүй Бусад 0.3 Гадуур тавих 0 Хуанлийн дагуу түр тэвчих 2.6 Хүүхэд хөхүүлэх 0.1 Диафрагм, лаа, царцмаг 0 Эмэгтэй бэлгэвч 0.4 Эрэгтэй бэлгэвч 4.4 Эм 6.7 Суулгац 2.1 Тариа 2 Ерөндөг (спираль) Үрийн суваг боох 0.1 Умайн гуурсан хоолой боох 2.8 51.9 26.6 Харин Комиссын судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдээс жирэмслэлтээс сэргийлэх ямар төрлийн арга хэрэгсэл хэрэглэдгийг тодруулахад санал асуулгад оролцсон малчин эмэгтэйчүүдийн 38 хувь нь “эм тариа”, 28.7 хувь нь “ерөндөг (спираль)”, 12.8 хувь нь “бэлгэвч”, 7 хувь нь “сарын тэмдгийн хуанли хөтөлдөг”, 6.2 хувь нь “суулгац хэрэглэдэг”, 3.3 хувь нь “умайн гуурсан хоолойгоо боолгосон”, 3.5 хувь нь “гадуур тавих арга хэрэглэдэг”, 0.2 хувь нь “наалт хэрэглэдэг” гэжээ. Мөн “жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хэрэглэх заавар болон гаж нөлөөг эмч нар хангалттай тайлбарлаж өгдөггүй” гэж 30.9 хувь нь хариулсан байна. Энэ тохиолдолд эмчээс өөр хэнд ханддаг талаар асуухад 38.7 хувь нь “хэвлэл мэдээллийн болон сурталчилгааны мэдээлэлд”, 32.3 хувь нь “ээж, эгч дүү, найз нөхдөдөө”, 22.6 хувь нь “эмнэлгийн бусад ажилтанд ханддаг” гэж хариулжээ. Мөн тэдний 43.4 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг үнэ төлбөргүй авдаг бөгөөд үүнд 35.7 хувь нь эм тариа, 17.6 хувь нь бэлгэвч, 17.3 хувь нь ерөндөг (спираль) зэргийг авдаг гэдгээ дурджээ. Жирэмсний хяналтад тогтмол орж чаддаг эсэхийг тодруулахад малчин эмэгтэйчүүдийн 71.4 хувь нь хяналтдаа тогтмол ордог байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жирэмсний хяналтын үзлэгт наад зах нь найман удаа хамрагдсан байхыг зөвлөхийн сацуу жирэмсний хяналтын үед цусны даралт хэмжих, шээсэнд бактери, уураг илрүүлэх шинжилгээ, тэмбүү болон хүнд хэлбэрийн цус багадалтыг илрүүлэх цусны шинжилгээ, жин/өндрийн хэмжилтийн тусгайлсан үйлчилгээ үзүүлэхийг удирдамж болгожээ36. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар тушаалаар баталсан “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам”-д заасны дагуу хэвийн явцтай жирэмсэн эмэгтэй 6 удаа, өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг 8 удаа үзүүлэхийг зөвлөдөг бөгөөд эх жирэмсний эхний 12 долоо хоногт багтаж эхний үзлэгт хамрагдах ёстой юм. Тэгвэл судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдээс сүүлийн жирэмслэлтийн үедээ хэдэн сартайдаа хяналтад орсныг тодруулахад 69.3 хувь нь “1-3 сартайдаа”, 26.9 хувь нь “4-6 сартайдаа”, 3.9 хувь “7-10 сартайдаа” гэсэн бол сүүлийн төрөлтдөө жирэмсний хяналтын үзлэг хийлгэсэн тооны хувьд 12.7 хувь нь “1-2 удаа”, 28.7 хувь нь “3-4 удаа”, 16 хувь нь “5-6 удаа”, 34.2 хувь “6-аас дээш удаа”, 8.4 хувь нь “эмч дуудсан тухай бүрт” гэж хариулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. Жирэмсэн үеийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн эрүүл мэндийн тусламжийн зөвлөмж. Женев хот: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хэвлэл мэдээллийн агентлаг, 2016 он. http://apps.who.int/iris/bitstream/handle/10665/250796/9789241549912-eng.pdf?sequence=1. 36 67

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات