Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
байцаагчийг хамтарсан багийн гишүүнээр ажиллуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх,
сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтныг хамтран ажиллах тодорхой
дэмжлэг, арга зүй, аргачлалаар хангах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Хүчирхийлэл ихэнх тохиолдолд гэр бүлийн орчинд үйлдэгддэг, улмаар гэр бүлийн
нэр төрөө бодож хэн нэгэнд мэдэгдэлгүй өнгөрдөг талаар хүчирхийлэлд өртсөн гэх малчин
эмэгтэйчүүдийн олонх хариулжээ. Тэд хүчирхийлэгчийг засрал авна гэж найддаг, дахин
зодуулахаас айдаг зэргээс шалтгаалан холбогдох газарт ханддаггүй байна. Хүчирхийлэлд
өртсөн тухайгаа цагдаагийн байгууллага гэхээс илүү эхлээд төрөл садан, найз нөхдөдөө
хэлдэг байна.
Тохиолдол 1.26
Манай нутгийн бэр болж ирсэн 30 настай эмэгтэй нөхөр, гурван хүүхдийн хамт
амьдардаг. Нөхөр нь архи ууж элдвээр харааж, доромжлон зоддог. Өмнө нь тэр бүсгүй
нөхөртөө зодуулаад харанхуй шөнө хүүхдүүдээ дагуулаад гүйж ирэхэд нь орон гэртээ
оруулж, хоол унд хийж өгч хонуулж байсан. Үүнээс хойш нөхөр нь намайг үзэхээ байсан.
Тус эмэгтэйг нөхөр нь байнга зодож дарамталдаг болохоор сүүлдээ амиа хорлохыг
завдаж, өөрийгөө хутгалж байсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж
байгаагүй. Учир нь хадмууд нь “Чи өөрийгөө хутгалсан, бүх зүйл чамаас болдог биз
дээ” гэх мэтээр дарамталдаг болсон....
(Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Түүнчлэн малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд эмнэлгийн анхан
шатны тусламж үйлчилгээг цаг тухайд авч чадахгүй байгаа нь хүчирхийлэлд өртөж, гэмтэж
бэртсэнээ нуух, орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй, бартаат зам ихтэй зэрэгтэй
холбоотой байна.
Мөн зарим үед цагдаад дуудлага, мэдээллийг хожимдож өгөх, хүчирхийлэл ихэвчлэн
шөнийн цаг, сумаас алс хол үйлдэгддэг, ахуйн хүрээний архидан согтуурах явдал түгээмэл,
малчдын өөрийгөө хамгаалах болон хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт, мэдээлэл
дутмаг, гэр бүлийнхээ дарамт шахалтаас үүдэн цагдаад мэдэгдэхийг хүсдэггүй, эдийн
засгийн боломж муутай зэрэг нь нөлөөлдөг байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах,
хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Салбар зөвлөл, хамтарсан багийн үйл ажиллагаанд
тогтмол хяналт тавьж ажиллах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, хорооны
цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн нийгмийн
ажилтныг ажиллуулах зэрэгт анхаарах шаардлагатай байна.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах,
хүчирхийлэл дахин давтагдах эрсдлийг буруулах, алслагдмал хөдөө, орон нутагт амьдарч
байгаа болон мэдээлэл авах боломжгүй, бичиг, үсэг мэдэхгүй мөн хөгжлийн бэрхшээлтэй
иргэд, малчдад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлан таниулах
ажлын цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны тодорхой ажлыг зохион
байгуулах хэрэгтэй байна.
Бүх шатны Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл
ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсөвт цогцоор нь тусгуулах саналыг иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.
61