Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Туслах малчны хөдөлмөр Нийт 285,482 малчны 270,304 нь буюу 94.7 хувь нь үндсэн малчин, 15.178 нь буюу 5.3 хувь нь туслах малчин байна13. Хүснэгт 1.8 Үндсэн болон туслах малчдын харьцуулсан үзүүлэлт (2019 он) Харьцуулсан үзүүлэлт Дүнд эзлэх хувь Насны бүлгээр Нийт Үндсэн малчин Эрэгтэй Эмэгтэй Туслах малчин Үндсэн малчин Туслах малчин Нийт 285,482 270,304 162,795 107,509 15,178 100 100 15-24 23,776 21,340 15,068 6,272 2,436 7.9 16 25-34 64,693 61,052 37,867 23,185 3,641 22.6 24 35-44 84,134 79,948 47,133 32,815 4,186 29.6 27.6 45-54 64,006 60,947 36,108 24,839 3,059 22.5 20.2 55-64 33,680 32,352 18,880 13,472 1,328 12 8.7 65+ 15,193 14,665 7,739 6,926 528 5.4 3.5 Бүдүүвч 1.10 Үндсэн болон туслах малчдын харьцуулалт (2019 он, хувиар) Туслах малчин 5.3 10.2 5.6 5.0 4.8 3.9 3.5 Үндсэн малчин 94.7 89.8 94.4 95.0 95.2 96.1 96.5 Улсын дүн 15-24нас 25-34нас 35-44нас 45-54нас 55-64нас 65+ нас Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 3 хувь нь туслах малчнаар ажилладаг, туслах малчин өрхийн гишүүн байв. Туслах малчнаар өрхийн амьжиргаагаа залгуулж буй малчин эмэгтэйчүүдэд цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой саад бэрхшээл тулгардаг талаар тэд дурдаж байв. Тухайлбал, малчин айл туслах малчин авч ажиллуулахдаа гэрээ байгуулдаггүй, цалин хөлсийг бэлэн мөнгөөр өгдөггүй, оронд нь талх, гурил, элсэн чихэр, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн эсвэл мал өгөх нь нийтлэг ажээ. Түүнчлэн хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх, дарамтлах тохиолдлын талаар ярьж байв. Тохиолдол 1.17 Манайх ам бүл 8, нөхөр 6 хүүхэдтэйгээ амьдардаг. Өөрийн малгүй, айлын 160 толгой үхэр маллаж, туслах малчнаар ажилласан. Гэр бүлээрээ ажиллаад сард 250,000-300,000 төгрөгийн цалин авдаг. Нөхөр болон 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй тул ганцаараа мал маллаж, сааль сүүгээ боловсруулах ажил хийж гэр бүлээ тэжээхэд хүнд байна. 4 ханатай гэр маань их муудсан, салхи шуурганд нурахад бэлэн... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, “Хөдөө аж ахуйн салбарын 2019 оны танилцуулга”, урьдчилсан мэдээ 2020 он. 13 50

اختر الفقرة المستهدفة3