Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал • Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр сурч буй оюутан, резидент эмч, алслагдсан сумдад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг ажиллах хүчний нийгмийн баталгааг хангахад анхаарах, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийг чадавхижуулах; • Уул уурхайн нөлөөллөөс шалтгаалсан зулбалт, эх, нярайн эндэгдлийн шалтгаан нөхцлийг тогтоох нарийвчилсан судалгааг эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагууд, уул уурхайн компаниудтай хамтран хийх удирдлага, зохион байгуулалт, санжүүжилтийн асуудлыг шийдвэрлэх; • Өсвөр насны охидын дунд жирэмслэлт, үр хөндөлт, БЗДХӨ-ий гаралт их байгаад онцгой анхаарал хандуулж эдгээрээс сэргийлэх, нөлөөлөл, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах; • Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх мэдлэг ойлголтыг төрийн үйлчилгээ үзүүлж буй засаг захиргааны байгууллага, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчдад тасралтгүй, давтамжтай олгох сургалтуудыг зохион байгуулах; • Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд үзлэг, шинжилгээ хийхэд зориулагдсан зориулалтын тоног төхөөрөмж, тохирох хэрэглэгдэхүүнээр аймаг, орон нутгийн эмнэлгүүдийг хангах; • Уул уурхайн бүс нутгуудад шилжилт хөдөлгөөн их байгаатай холбогдуулан орон нутгийн захиргаа болон уул уурхайн компаниудын хамтын ажиллагааг сайжруулж, бүртгэл мэдээллийн нэгдсэн системтэй болох; • “Охидын” гэх нэрээр хийж буй үзлэгийн арга, хэлбэрийг өөрчилж, хүйс харгалзахгүй эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг зохион байгуулж байх, үзлэгээр илэрсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийн нууцлалыг хадгалж, эрүүл мэндийн нууцыг задруулахгүй, хувийн халдашгүй байдлыг хөндөхгүй байхад анхаарч ажиллахыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш нарт анхааруулах; • Жирэмсний хяналтад 4 ба түүнээс дээш сартайдаа орох тохиолдол байгааг анхаарч, Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалаар батлагдсан журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх; • Орон нутагт бичиг, үсэгт тайлагдаагүй охид, эмэгтэйчүүд их байгаад орон нутгийн удирдлагаас анхаарал хандуулж, зохих шатны боловсролд хамруулах асуудлыг шийдвэрлэх. 111

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات