“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
хяналтын тусламж, үйлчилгээг сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх шинэлэг
санаачилгыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
БҮЛЭГ 5. САНАЛ, ЗӨВЛӨМЖ
Малчин эмэгтэйчүүдийн хүний эрх, тэр дундаа хүчирхийллээс ангид байх эрх,
бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтэд судалгаагаар
цуглуулсан мэдээлэлд хийсэн дүн шинжилгээний үр дүнгээс үзвэл малчдын эрх, эрх
чөлөөг хангахдаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, боловсронгуй
болгох замаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн
тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймээс дараах санал
зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
А. Хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр:
1. Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг бүх аймагт бий
болгож, тэдгээрт ажиллах алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, алслагдсан газарт
хүрч ажиллахад шаардагдах автомашин, шатахуун болон бусад зардлыг
шийдвэрлэх;
2. Аймаг сум, багын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар
хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаараа шийдвэрлүүлдэг байх;
3. Цагдаагийн төв байгууллагын бүтэц дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх ажил хариуцсан нэгжийг аймаг дахь Цагдаагийн газарт бий болгож,
хамтарсан багийн үйл ажиллагаатай уялдуулах;
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл нь соён
гэгээрүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхдээ алслагдмал газарт амьдардаг, мэдээлэл авах
боломжгүй, бичиг үсэг үл мэддэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлан таниулах үйл ажиллагааг
нэмэгдүүлэх;
5. Цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд зан үйлд нөлөөлөх
албадан сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургагч багшийг
бэлтгэх, орон тоог нэмэгдүүлэх, сургалтын байр, танхим, сургалтын
хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, шаардагдах зардлыг шийдвэрлэх;
Б. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр:
6. Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй
болгох, оновчтой байршуулах замаар жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг
алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, жирэмсэн эхийг аймгийн нэгдсэн
эмнэлгийн хяналтад амаржуулах талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн
мэргэжлийн эмчийн дүгнэлт гарснаас бусад тохиолдолд эрсдлийг үнэлсний үндсэн
дээр аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг
сумандаа амаржих нөхцөлөөр хангах;
91
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات