“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Хувийн эмнэлэг Гэртээ Бусад Дүн Эмнэлэгт төрсөн Судалгааны өмнөх 2 жилд хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн тоо Нийт 95.6 2.8 0.7 0.9 100 98.4 2,195 Хот 96.2 2.2 0.3 1.3 100 98.4 1,515 Нийслэл 96.4 2 0.2 1.5 100 98.4 1,091 Аймгийн төв 95.6 2.7 0.8 0.8 100 98.4 424 Хөдөө 94.3 4.1 1.4 0.1 100 98.4 681 Сумын төв Хөдөөгийн баг 95.8 3.9 0.3 0 100 99.7 269 93.4 4.2 2.1 0.2 100 97.6 412 Байршил Хүүхдээ төрүүлж буй газар Улсын эмнэлэг Хүснэгт 4.10. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн амаржсан газар (2018 он) Тохиолдол 4.8. Манай аймагт гэртээ амаржсан 6 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 5 нь малчин эмэгтэй байсан. Орон нутгаас яаралтай тусламж хүрч очдоггүй, хүрэх гэсээр байтал төрчихсөн байдаг. Жирэмсэн малчин эмэгтэйчүүд, ялангуяа хилийн бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ нь тулгамдсан асуудал юм. Иймд хүүхдийн эмч, эх барих эмч нарыг алслагдсан бүс нутагт сургаж байршуулах ажил чухал байна. Манай аймаг 23 сумтай, 6 сум эх барих эм��тэй. Одоо 3 суманд нэмж ажиллуулахаар төлөвлөж байна… (Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагатай хийсэн ярилцлагаас) Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 91 хувь нь амаржих үед ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй гэж хариулсан ч үлдэж буй 9 хувь нь эх баригч эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлага муу, нууц хадгалж чаддаггүй, эхийн амрах байрны хүрэлцээ хангалтгүй, эмнэлгийн тусламж авахад хугацаа алддаг гэх зэрэг шалтгааныг дурдсан байна. Эхийн амрах байраар үйлчлүүлсэн эсэхийг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 450 нь хариулсан байх бөгөөд тэдний 36.9 хувь нь үйлчлүүлж байсан, 53.6 хувь үйлчлүүлж байгаагүй, 9.6 хувь нь тийм байр байдгийг мэдэхгүй гэжээ. 81

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات