“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Үүнээс үзэхэд тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нэр бүхий
ажилтнууд нь иргэн И-гийн зураг болон эрүүл мэндийн талаарх мэдээллийг түүний
зөвшөөрөлгүй олон нийтийн цахим хуудсанд байршуулж, нэр төр, алдар хүнд, хувь
хүний нууцад халдаж, түүний олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжоор
баталгаажуулсан эрхийг зөрчсөн байна.
Иймд иргэн И-гийн олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжоор
баталгаажуулсан нэр төр, алдар хүнд, хувийн болон эрүүл мэндийн нууцтай байх
эрхийг зөрчсөн холбогдох ажилтнуудад хариуцлага тооцох, цаашид энэ төрлийн
хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байхаар Комиссын гишүүний шаардлагыг
хүргүүлэв...
(Комиссын гишүүний 2019 оны 2/23 дугаар шаардлага)
Тохиолдол 4.6.
Эрүүл амарждаг эмэгтэйчүүд гэж байхгүй. Дандаа л эрхтэн тогтолцооны эмгэгтэй.
Тэгэхээр суманд хянаад төрүүлнэ гэдэг нь эрсдэл тохиолдох магадлалыг өндөрсгөдөг.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан 8 удаагийн үзлэгт заавал үзүүлж
баймаар байна. Жилд 80 эх амарждаг гэж тооцоход тэдний 15-20 хувь нь л эрүүл
хүүхэд төрүүлж байна. Бусад нь бэлгийн замын, эсхүл эрхтэн тогтолцооны эмгэгтэй,
эсхүл хүүхэд нь ямар нэгэн гажигтай төрөх магадлал өндөр байна.
36 долоо хоногтой жирэмсэн эхийг аймагт хүргэж өгөхөөр тушаалд заасан. Бид
үнэндээ яг энэ хугацаанд нь хүргэж өгч чаддаггүй. 38 долоо хоногтойд нь эсхүл
заримыг нь өвдөж эхлэнгүүт хүргэж өгдөг. Гол нь амрах байр хүрэлцэхгүй байна.
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн
ярилцлагаас)
Тохиолдол 4.7.
Манай сумын эмнэлэг 15 ортой, хүүхдийн дөрөвхөн ортой, эмэгтэйчүүдийн нэг их эмч,
хоёр бага эмч ажилладаг. Эм тариа хүрэлцдэггүй. 3,000 хүн амтай ч, 10,000 хүн амтай
ч ялгаагүй эмнэлгийн ор, хангамж нь тооны хувьд адил учраас төрийн үйлчилгээ хүрч
чадахгүй байна. Иймд сумын хүн амын тоонд харьцуулж аливаа төрийн үйлчилгээний
хүртээмжийг (эмч, орны тоо гэх мэт) тооцож үзэх хэрэгтэй байна.
Бас нэг асуудал бол өмнө нь жирэмсэн эмэгтэйчүүдийг суманд төрүүлдэг байсан бол
одоо заавал аймгийн нэгдсэн эмнэлэгт төрүүлдэг болсон. Сумаас аймагт очиж
амаржих нь унаанаас авахуулаад хүндрэлтэй, мөн аймагт эхийн амрах байр
олддоггүй, таван ортой нэг тасаг л ажилладаг. Дээр үед сумдад эхийн амрах байр
буюу нэгдлийн амрах байр гэж байсан. Сумдаас аймагт очиж, төрж буй малчин
эмэгтэйчүүд байрлах байргүй тул зарим нь төрмөгцөө замын унаанд сууж сум руугаа
харьдаг, зарим нь айлд түр байрладаг ч удаан байж чадахгүй тул хэд хоноод сум
руугаа буцдаг. Саяхан зэргэлдээ суманд дөнгөж амаржсан эмэгтэй нярай хүүхдээ
тэврээд шуудангийн унаанд суугаад сум руу явж байгаад шуудангийн машинд
чихцэлдээнтэй, агааргүй байснаас болоод нярай нь эндчихсэн. Иймд алслагдсан бүс,
суманд амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд суманд нь амаржих, эхийн амрах байрыг
нэмэгдүүлэх талаар төр арга хэмжээ авмаар байна...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын 2018-2019 оны статистик мэдээлэлд дүн
шинжилгээ хийж үзэхэд тус аймгийн малчин эмэгтэйчүүд жирэмсний хяналтад
79
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات