“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН мэднэ. Жирэмсний хяналтад орохоор очиход эмч нар “Арчаагүйтэж яваад дахиад л хүүхэдтэй болчихоод ирсэн үү” гээд загнадаг. Би хүүхэд олчих вий, хүмүүс юу гэж бодох бол гэхээс, бэлгийн харьцаанд орохдоо хүртэл хүүхэдтэй болчих вий гэж үнэхээр их айдаг. Нөхөртөө бэлгэвч хэрэглэе гэхээр “Тэр заваан юмаар чинь яадаг юм” гээд уурладаг. Жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт таарахгүй, хамгаалж чадахгүй байгаа болохоор харьцаанд орохыг хүсэхгүй, дургүйцэхэд нөхөр “Чи өөр хүнтэй болчихсон юм уу” гэдэг... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэж буй байдлаар нь харьцуулан үзэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд харьцангуй буурч байна. Тухайлбал 2010 болон 2013 онд тэдгээр эмэгтэйчүүдийн 55 хувь нь хэрэглэдэг байсан бол 2018 онд 48 хувь болж буурчээ. 52 Бүдүүвч 4.7. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээний харьцуулалт (2018 он) 50 55 48 55 48 45 5 Орчин үеийн арга 6 3 Уламжлалт арга 2010 2013 Ямар нэг ЖСАХ 2018 Малчин эмэгтэйчүүдээс жирэмлэлтээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэхгүй байгаа шалтгааныг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 181 нь дараах хариултыг өгчээ. Хүснэгт 4.5. Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл хэрэглэдэггүй шалтгаан № 1. 2. 3. Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл хэрэглэдэггүй шалтгаан Хүүхэдтэй болохын тулд хэрэглэдэггүй Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг авах боломжгүй байдаг, мөн хэрэглэж хэвшээгүй Нөхөр/хамтран амьдрагч зөвшөөрдөггүй Хариулт Хувь 62 20 34.3 11.0 7 3.9 52 “Монгол Улс-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” нэгдсэн тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2019 он. Тайлбар: Гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай бөгөөд жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл хэрэглэж байгаа (нөхөр, хамтран амьдрагч нь хэрэглэж болно) 15-49 насны эмэгтэйчүүдийн хувь, орчин үеийн болон уламжлалт арга, хэрэгслийн төрлөөр. Орчин үеийн арга гэдэгт умайн гуурсан хоолой боох, үрийн суваг боох, ерөндөг/спираль, тариа, суулгац, эм, эрэгтэй бэлгэвч, эмэгтэй бэлгэвч, диафрагм, лаа, царцмаг, хүүхэд хөхүүлэх орно. Уламжлалт арга гэдэгт хуанлийн дагуу түр тэвчих, гадуур тавих орно. 72

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات