“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Гэр бүлээсээ ямар учраас хол амьдарч байгааг тодруулахад санал асуулгад оролцсон 406 малчин эмэгтэйн 330 нь дараах хариултыг өгчээ. Хүснэгт 3.13. Гэр бүлээсээ хол амьдрах шаардлага № 1 2 3 4 5 6 7 8 9 Гэр бүлээсээ хол амьдрах шаардлага Хүүхдээ сургуульд сургахын тулд сумын төвд хүүхэдтэйгээ амьдрах шаардлагаар нөхрөөсөө тусдаа амьдардаг Нөхөр малаа хариулж, оторт олон хоногоор явдаг Нөхөр хадланд олон хоногоор явдаг Нөхөр наадамлахаар аймаг/сумын төв хэд хоногоор явдаг Бусад олон янзын шаардлагаар тусдаа амьдрах болдог Хол явах шаардлага гардаггүй Эмчилгээ сувилгаанд Их дээд сургуульд сурах эсхүл сургалтад оролцохоор Баривчлагдсан Нийт Хариулт 96 Хувь 29.0 87 62 30 26.3 18.7 9.0 33 10.0 9 6 6 1 330 2.7 2.0 2.0 0.3 100 Тохиолдол 3.6. Хөдөө орон нутагт 6 настай хүүхдээ сургуульд суулгахад гэр бүл тусдаа амьдрах болсноос эхнэр нөхрийн хооронд хэрүүл маргаан, хардалт үүсч улмаар хүчирхийлэл гарах нөхцөл болоод байна. Нөхөр нь сумын төвд эхнэр хүүхэд дээрээ очоод хэд хоног малаа орхиод явчихдаг. Сумын төв рүү явахаар мал нь эзгүй үлддэг. Хэд хоног эзгүй байх үеэр нь малын хулгай гарна. Ингээд бөөн асуудал үүснэ. Ерөнхийдөө залуу малчдын тоо цөөрөөд байгаа нь 1 дүгээр ангийн хүүхдээ сургуульд сургах гээд 1 жил сумын төвд амьдрах болж байгаатай холбоотой юм... (Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас) Залуу малчин айл өрхүүдэд 6 настай хүүхэд сургуульд суралцахад ээж нь хүүхэдтэйгээ хамт байх шаардлагатай болж ээж нь хүүхдээ аваад аймаг, сум руу явдаг, аав нь ганцаараа юмуу эсвэл бусад хүүхэдтэйгээ хөдөөнөө үлддэг. Ийнхүү эхнэр, нөхөр удаан хугацаагаар тусдаа байх нь хардалт, гэр бүлийн салалт, архидалт, хүчирхийлэл гарах сө��өг үр дагавартай байна. Иймээс төвлөрсөн газар багуудад бага сургууль байгуулах асуудалд анхаарах хэрэгтэй байна. Хүчирхийлэл ихэвчлэн хаана үйлдэгдэж байгааг тодруулахад санал асуулгад оролцсон 225 малчин эмэгтэйн 156 нь хариулсан байх бөгөөд тэдгээрийн 63.5 хувь нь гэртээ, 4.5 хувь нь малын бэлчээрт, 11.5 нь малын хашаа хороонд, 9 хувь нь хөдөө хээр эзгүй талд, 3.2 хувь нь унаа машин, мориор явж байхдаа, 8.3 хувь нь хот айл, саахалт айлын гадаа гэжээ. 57

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات