“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Жирэмсний хяналтад хамрагдахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгардаг эсэхийг тодруулахад санал асуулгад оролцсон 225 малчин эмэгтэйн 167 нь хариулсан байх бөгөөд 17.4 хувь тулгардаг, 82.6 хувь тулгардаггүй гэжээ. Бүдүүвч 4.16. Жирэмсний хяналтад хамрагдахад хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байдал Тулгардаггүй 138 Тулгардаг 29 0 82.6 17.4 50 100 150 Малчин эмэгтэй 200 250 Хувь Жирэмсний хяналтад хамрагдахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 422 нь дараах хариултыг өгчээ. Хүснэгт 4.8. Жирэмсний хяналтад хамрагдахад тулгарч буй хүндрэл бэрхшээл № 1. 2. 3. 4. 5. 6. Жирэмсний хяналтад хамрагдахад тулгарч буй хүндрэл бэрхшээл Эмч, эмнэлгийн ажилтны зан харилцаа, хандлага муу, нууцлал хадгалагддаггүй Эмнэлгийн орчин нөхцөлийн хүртээмж хангалтгүй (ор, эм тариа хангалтгүй, ариун цэврийн өрөө байхгүй, бохир гэх мэт) Алслагдмал газар амьдардаг тул эмнэлгийн үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй Жирэмсний хяналтад тогтмол орох ёстойг мэдээгүй Мал маллах хүн бүл цөөтэй тул тэр бүр эмнэлэг явах зав гардаггүй Ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй Нийт Хариулт Хувь 91 21.6 66 15.6 39 9.2 59 79 14 18.7 88 422 20.9 100 Тохиолдол 4.5. Иргэн У нь Комисст хандаж “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс иргэн И-гийн зураг болон эрүүл мэндийн талаарх мэдээллийг дур мэдэн байгууллагынхаа цахим хуудсанд байршуулсан талаар” гомдол ирүүлсэн байна. Гомдлыг судлахад сумаас нүүж ирсэн түр оршин суугч И нь жирэмсний хяналтад ороогүй байсан тул түүнд хяналтын карт нээлгүүлж, ЭХО-д харуулж эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ. Хэвтүүлэхийн өмнө И-г тасаг дээрээ авчирч толгой, бүх биеийн угаалга хийж өгч, бүх хувцсыг нь сольж эмэгтэйчүүдийн тасагт хүлээлгэж өгсөн” гэх мэдээллийг байгууллагынхаа цахим хуудаст байршуулсан байна. Энэ нь сувилагчдын баярыг тохиолдуулан сувилахуйн тусламж үйлчилгээний талаар хийсэн ажлуудаа цахим хуудсанд байршуулах ажлын хүрээнд тус мэдээлэлд өвчтөний нүүр царайг нуугаагүй, нэрийг нь бүтнээр нь оруулсан байжээ. 78

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات