“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН БҮЛЭГ 4. МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ 4.1. Олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт Хүний эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрхэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал хамаардаг бөгөөд бусад эрхүүдтэй нягт уялддаг юм. 36 Хүний эрүүл байх эрх нь хувь хүний эрх чөлөө болон эрх мэдлийг багтаасан өргөн ойлголт юм. Хүн эрүүл байх эрхээ эдлэх эрх чөлөөтэй байна гэдэг нь хувь хүн биеийн эрүүл мэндээ хянах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхээ эдлэх, эрүү шүүлт, тохиролцоогүй эмнэлгийн үйлчилгээ, туршилт зэрэг хөндлөнгийн оролцооноос ангид байхыг хэлнэ. Харин эрх мэдэлтэй байна гэдэг нь хүмүүсийн хүрч болох дээд түвшинд эрүүл байхын тулд тэгш боломжоор хангагдсан эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй байх ойлголт юм. 37 Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал 38, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт 39, Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 40, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц 41, Хүүхдийн эрхийн тухай конвенц 42, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц 43 зэрэгт хүний эрүүл байх, эрүүл мэндээ хамгаалуулах, нөхөн үржихүйн эрхийг баталгаажуулсан байна. Мөн 1994 онд НҮБ-ын ивээл дор Египетийн Каир хотноо зохион байгуулагдсан Хүн ам, Хөгжлийн Олон улсын Бага хурлын үеэр дэлхийн 179 улс хүн ам, хөгжил болон хүний эрх нь салшгүй нягт холбоотой болохыг, мөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг багтаасан боловсрол, эрүүл мэндэд холбогдох хүний хэрэгцээг хангах нь хүн төвтэй хөгжлийн шийдвэрлэх нэгэн хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхэд хосууд болон хувь хүн гэр бүлээ чөлөөтэй, хариуцлагатайгаар төлөвлөх, энэ талаар мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах аргыг эзэмших, мөн ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, хүчирхийллээс ангид байж шийдвэр гаргах зэрэг өргөн хүрээний эрхүүд хамаарна. 44 Хүн ам, Хөгжлийн Олон улсын Бага хурлаас гадна 1995 оны Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 45 96 дугаар бүлэгт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн тухай тодорхойлолтыг “албадлага, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд 36 Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2000 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмж, Хүний эрхийн конвенцуудын хорооноос батлан гаргасан ерөнхий санал зөвлөмжүүдийн эмхэтгэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2004 он. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2000 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмж, Хүний эрхийн конвенцүүдийн хорооноос батлан гаргасан ерөнхий санал зөвлөмжийн эмхэтгэл, НҮБХХ, УБ, 2004 он 38 Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 25 дугаар зүйл 39 Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйл 40 Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн 5 дугаар зүйлийн (д) 41 Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 12 дугаар зүйл 42 Хүүхдийн эрхийн тухай конвенцын 24 дүгээр зүйл 43 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 25 дугаар зүйл 37 44 Хүн ам, Хөгжлийн Олон улсын Бага хурлын Үйл ажиллагааны Хөтөлбөр, 7.3 дугаар бүлэг. НҮБ. Эмэгтэйчүүдийн Дэлхийн 4 дүгээр бага хурал, Бээжин, Хятад улс, 1995 оны 9 дүгээр сарын 415-ны өдөр. A/CONF.177/20. 45 64

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات