“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд эмнэлгийн анхан шатны
тусламж үйлчилгээг цаг тухайд авч чадахгүй байгаа нь хүчирхийлэлд өртөж, гэмтэж
бэртсэнээ нуух, орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй, бартаат зам ихтэй
зэрэгтэй холбоотой байна. Мөн зарим үед цагдаад дуудлага, мэдээллийг хожимдож
өгөх, хүчирхийлэл ихэвчлэн шөнийн цаг, сумаас алс хол үйлдэгддэг, ахуйн хүрээний
архидан согтуурах явдал түгээмэл, малчдын өөрийгөө хамгаалах болон
хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт, мэдээлэл дутмаг, гэр бүлийнхээ дарамт
шахалтаас үүдэн цагдаад мэдэгдэхийг хүсдэггүй, эдийн засгийн боломж муутай
зэрэг нь нөлөөлдөг байна.
Хүчирхийлэл ихэнх тохиолдолд гэр бүлийн орчинд үйлдэгддэг, улмаар гэр бүлийн
нэр төрөө бодож хэн нэгэнд мэдэгдэлгүй өнгөрдөг талаар хүчирхийлэлд өртсөн гэх
малчин эмэгтэйчүүдийн олонх хариулжээ. Тэд хүчирхийлэгчийг засрал авна гэж
найддаг, дахин зодуулахаас айдаг зэргээс шалтгаалан холбогдох газарт ханддаггүй
байна. Хүчирхийлэлд өртсөн тухайгаа цагдаагийн байгууллага гэхээс илүү эхлээд
төрөл садан, найз нөхдөдөө хэлдэг байна.
Тохиолдол 3.7.
Манай нутгийн бэр болж ирсэн 30 настай эмэгтэй нөхөр, гурван хүүхдийн хамт
амьдардаг. Нөхөр нь архи ууж элдвээр харааж, доромжлон зоддог. Өмнө нь тэр бүсгүй
нөхөртөө зодуулаад харанхуй шөнө хүүхдүүдээ дагуулаад гүйж ирэхэд нь орон гэртээ
оруулж, хоол унд хийж өгч хонуулж байсан. Үүнээс хойш нөхөр нь намайг үзэхээ байсан.
Тус эмэгтэйг нөхөр нь байнга зодож дарамталдаг болохоор сүүлдээ амиа хорлохыг
завдаж, өөрийгөө хутгалж байсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж
байгаагүй. Учир нь хадмууд нь “Чи өөрийгөө хутгалсан, бүх зүйл чамаас болдог биз дээ”
гэх мэтээр дарамталдаг болсон....
(Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний
өдрөөс хэрэгжиж эхлээд 3 жил өнгөрч байна. Тус хуулийн шинэчлэлд зарчмын
томоохон өөрчлөлт оруулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэх, хамгаалах, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх
үйл ажиллагааг тодорхойлж өгснөөрөө онцлог юм. Гэвч цагдаа болон шүүхийн
шийдвэр гүйцэтгэх байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны болон бүх шатны Засаг
дарга нарын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бүтэц, тогтолцоо төсөв
хөрөнгийн хувьд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал байна.
Тухайлбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тухайн орон нутгийн хүн
амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан
цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн
нэгжтэй байж, уг нэгжийн ажилд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн
ажилтныг оролцуулахаар заажээ. 29 Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй болсон байна. Энэ нэгж нь нутаг
дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс тус бүрд 1-2 алба хаагчийн албан
тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг батлан, тэдэнд мэргэжил, арга
зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Иймээс энэ бүтцийг нутаг дэвсгэр хариуцсан
цагдаагийн газар, хэлтэст бий болгох шаардлагатай байна.
29
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсгүүд.
61
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات