СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ, САНАЛ, ЗӨВЛӨМЖ
10.
11.
12.
13.
14.
15.
95
сэргийлэхтэй холбоотой заавар, зөвлөмжийг тогтмол хүргэх арга хэмжээг авч
хэрэгжүүлэх;
Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд нь ажил, хөдөлмөр эрхлэлтэд өртөх,
ёс суртахууны доголдолтой болох, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирох,
мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодист донтох өндөр эрсдэлтэй болохыг
анхаарч хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг
эрчимжүүлэх;
Хүүхэд ажил, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд гадаа ажилладаг, хүнд ачаа
өргөж, зөөдөг, уртасгасан, шөнийн цагаар ажиллуулах зөрчил бүх төрлийн
ажилд нийтлэг байгааг анхаарч төрийн алба хаагч, эцэг, эх, асран хамгаалагч,
багш, сурган хүмүүжүүлэгчид, төрийн бус болон иргэний нийгмийн
байгууллагууд зэрэг бүх талын оролцоотойгоор хяналтыг сайжруулах;
Хориглосон ажлын байр, хориглосон хөдөлмөрийн нөхцөлд насанд хүрээгүй
хүнийг ажиллуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах;
Ажил, хөдөлмөр эрхэлтэд өртсөн хүүхдэд үзүүлэх хариу арга хэмжээний
талаар холбогдох байгууллагуудад сургалт, мэдээллийн ажлыг тогтмол
зохион байгуулах;
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан “урлаг, спортын
үзүүлбэр, зар сурталчилгаа” гэснийг хэрхэн ойлгох талаар хуулийн тайлбар
хийж хууль хэрэглээнд нэг мөр ойлголтыг бий болгох;
Ажил, хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа хүүхдийг нийгмийн даатгалд
хамруулах эрх зүйн болон төрийн үйлчилгээний тогтолцоог нарийвчлан
тодорхойлж ач холбогдлыг нийтэд таниулан сурталчлах;
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай
хэлбэрийг хориглох, устгах талаар:
1. Уяач нь хурдан морь унаач хүүхэд, түүний эцэг эхтэй 3 талт гэрээг заавал
байгуулдаг байхаар зохицуулах;
2. Хууль тогтоомж болон дээр дурдсан гэрээгээр унаач хүүхдийн хөдөлмөрийн
нөхцөлийг нарийвчлан тодорхойлох;
3. Унаач хүүхдийн жишиг цалинг насны ангиллаар тодорхойлж тогтоох;
4. Унаач хүүхдийн цалингийн зарцуулалтыг хянах эрх зүйн зохицуулалтыг бий
болгох;
5. Боловсролын үйлчилгээнд хамрагдах талаар уяач болон эцэг, эх, асран