92
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
Хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар:
1. Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “НҮБ-ын Хүний
эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга
хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-ний 82 дахь хэсэгт “2012-2016 онд 2 үе
шаттайгаар хэрэгжүүлсэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг
устгах хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр
дүнд тулгуурлан шинэчлэн батлах” гэсний дагуу хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан боловсруулж, батлах;
2. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, хориглох чиглэлээр
батлан мөрдүүлж буй бодлогын баримт бичиг, хөтөлбөр, арга хэмжээг
боловсруулахдаа хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлээгүй
тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох, хөтөлбөр, арга
хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээг
тодорхой тусгах;
3. Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичигт хүүхдийг тэвчишгүй
хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хөдөлмөрөөс
хүүхдийг хөндийрүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээ маш бага тусгагдаж
байгаа нь урьд баталж хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээнээс харагдаж
байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эрүүгийн
хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн
этгээдэд оногдуулах ял, шийтгэлийн зохицуулалтыг тодорхой хэмжээнд
тусгасан боловч энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, зогсооход шаардлагатай
хамгийн том нөлөөлөл бол урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаа
юм. Иймд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг
сайжруулах, цаашид хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад
урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар хөтөлбөр боловсруулж
хэрэгжүүлэх;
4. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан
“эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэх нэр томьёонд “тэвчишгүй хөдөлмөрт
өртсөн хүүхэд” гэж нэмж тусгах;
5. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 84 дүгээр зүйлд “1315 насны хүүхдийн ажиллах цагийн хязгаар”-ын талаар нэмж тусгах;
6. Циркийн үзүүлбэр, уран нугаралт, акробат зэрэг урлаг, спортын үзүүлбэрийг
хүүхдээр хийлгэхэд хөдөлмөр, хамгаалал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр
ажлын байрны нөхцөл, шаардлагыг тодорхойлох;