82 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА Долдугаар ангийн нэг хүүхэд байсан. Самбо, жүдогоор хичээллэдэг, зүүн бүсийн аварга, улсын аваргад байр эзэлж байсан. Өөрөө жижигхэн биетэй. Ахынхаа морийг унаж яваад мориноосоо уначихсан. Одоо тэр хүүхэд морь ч унаж чадахгүй, барилдаж ч чадахгүй болчихсон. Тархиндаа гэмтэл авсны улмаас нилээн удаан эмнэлгээр явсан. (Сургуулийн нийгмийн ажилтнуудтай хийсэн фокус бүлгийн ярилцлагаас ) МХХ-ны Хүүхдийн эрхийн дэд хорооны мэдээллээс үзэхэд ГССҮТ-ийн “Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан хүүхдийн судалгаа”45-нд 2019 онд улсын хэмжээнд хурдан мориноос унаж бэртэл гэмтэл авсан 172, 2021 оны хагас жилийн байдлаар 31 хүүхэд байна гэжээ. Мэдээллээс харахад энгийн мориноос унасан, уралдааны мориноос унасан нас, хүйс, уралдааны тоо, нас баралтын шалтгаан нь аль хэлбэрээс болсон нь тодорхой харагдахгүй байна. Энэхүү статистик нь ГБХЗХГ-ын мэдээллийн сангийн мэдээллээс их зөрүүтэй байсныг анхаарах нь зүйтэй юм. ГССҮТ-ийн статистикт жилийн дөрвөн улиралд хурдны мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо бүртгэгдсэн, мөн хурдан морь унаач хүүхдүүдтэй хийсэн ярилцлагад “жилийн дөрвөн улиралд уралдаан, үсэргээ, сунгаа явдаг” гэж хэлснээс үзвэл төрийн байгууллагуудын хянах боломжгүй байдлаар хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, уралдааны явцад хүүхэд мориноос унах, бэртэх тохиолдол эмнэлгийн үйлчилгээ авсан тоогоороо ийнхүү бүртгэгдсэн гэж дүгнэж болохоор байна. ГБХЗХГ-ын алба хаагчидтай хийсэн фокус бүлгийн ярилцлагын явцад албан ёсны уралдаанд төрийн байгууллага хяналт тавьж, бүртгэж байгаа ч нууцаар зохион байгуулсан уралдааныг хянах хүн хүч, боломжгүйг дурджээ. Унаач хүүхдийн ажиллах нөхцөл нь сэтгэл зүйн хүчирхийлэлд өртүүлэхүйц байдал, насны ангиллаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Судалгааны үр дүнд 45 МХХ-ны Хүүхдийн эрхийн дэд хорооноос ирүүлсэн мэдээллээс. 2022 он.

اختر الفقرة المستهدفة3