78
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
мэдэгдэхэд саад болсон, ална хядна гэж сүрдүүлэх тохиолдол ч байсан. Уяачид
уралдааныг эд хөрөнгөө арвижуулах нэг боломж гэж ойлгодог учраас ямар нэгэн
байдлаар саад болохоор бухимддаг. Унаач хүүхдүүдийг байнга авч явах хандлагатай
байдаг. Өвөл ч гэсэн мориныхоо ажлыг хийдэг юм билээ. Манай аймгийн урдуур том
том блокон хашаатай, тойроод жүчээнүүд нь байдаг. Уяачид хүүхдүүдээр морины
уяа тойлготой ажлыг өвөл гэхгүй хийлгүүлж, үндсэн ажилтан мэт ханддаг” гэжээ.
Нийгмийн амьдралд оролцох, хөгжих боломж
Хүүхэдтэй хийсэн ярилцлагаар “Ойлголцоход амар байдаг болохоор морь
унадаг хүүхдүүдтэйгээ л найзлах дуртай. Би гурван сайн найзтай. Тэд хурдан морь
унадаг байсан хүүхдүүд. Унаач хүүхдүүд мөнгөтэй байдаг болохоор найз нөхдөө
сонгоход хэцүү. Мөнгөтэй гээд найзлах гэсэн хүүхэд олон байдаг учраас...”, мөн
нэгэн аймгийн цагдаагийн алба хаагч “Том уяачийн морийг унадаг хүүхдүүд бусад
жижиг уяачийн морь унадаг хүүхдүүд дотроо илүү том зантай байдаг. Ийм төрлийн
зэрэглэл ажиглагддаг” гэж хэлсэн байна. Харин сургуулийн нийгмийн ажилтан
унаач хүүхдүүдийн талаар “Зан харилцааны хувьд бусад хүүхдээс ялгаатай болдог.
Тухайлбал ангийнхныгаа элдэв бусын хараал, доромжилсон үгээр дуудах нь их
байдаг” гэсэн юм. Эдгээрээс дүгнэвэл хурдан морь унаач хүүхдүүд нийгмийн
амьдралд хэвийн оролцох, бусад хүүхэдтэй ижил тэгш, зөв харилцах тал дээр
хоцрогдолтой болдог байх магадлалтай байна.
“Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой
бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л
тоглодог” гэж 9 настай унаач хүүхэд хэлсэн бол туслах уяач, унаач 14 настай хүү
“Ажил маш ихтэй. Ер нь 6, 7 дугаар ангид байхдаа л жаахан зав гардаг, тоглож
нааддаг байсан тэрнээс хойш унаач хүүхдүүд уяачийн туслахтай адилхан өдөр
шөнөгүй ажилладаг. Дээрээс нь бас морио унаж уралддаг. Ер нь 13-аас дээш настай
унаач хүүхдүүдийн хувьд өглөө эрт ус зөөж, морио услаад, тэжээлийг нь зуурч тавьж
өгөх, өдрийн цагаар морио алхуулж байгаад ..., Өвөл, хавартаа уралдаан цөөнтэй
бол сургуульдаа яваад бага ч гэсэн зав гарна. Харин зун, намрын цагт зав гарна гэж
бараг байхгүй. Уяачийн, туслах уяачийн хийдэг бүх ажлыг унаач хүүхэд хийгээд
явдаг болохоор ажил үнэхээр ихтэй” гэж хэлсэн байна.
Аймаг, орон нутагт хүүхдүүд завгүй байдаг бол Улаанбаатар хотод амьдардаг
унаач хүүхэд “Өглөө эрт босдог, орой 23 цаг гээд амардаг. Уралдааны үед үүрээр
босдог. Морь унахаа болиод гэртээ байдаг ажил хийх юм сан гэж боддог. Унаач
хүүхдүүд бүгд ижил завгүй. Морь унадаг эмэгтэй хүүхдүүдийн хувьд ялгаа бага ч
тэд гүү, үнээ саахад тусалдаг. Морио услах, байраа цэвэрлэх хоол хийх гээд ижил