БҮЛЭГ 4. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 75 Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлэлд 2020 оны байдлаар 17,450 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 7-оос доош насны хүүхэд морь унаагүй байна.43 Харамсалтай нь унаач хүүхдүүдийн дийлэнхийг буюу 80,64 хувийг өөрийгөө эрсдэлээс хамгаалах, гэнэтийн аюултай нөхцөл байдлыг даван туулах чадвар сул, бие бялдар, оюун ухааны хувьд бүрэн төлөвшөөгүй 12 хүртэлх насны хүүхэд эзэлдэг хэвээр байна. Өвлийн уралдааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар шинэчлэн баталснаар 11 дүгээр сарын 01ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор хүйтний улиралд аливаа уралдаан зохион байгуулагдаагүй гэх боловч хүүхдүүд, уяачидтай хийсэн ярилцлагаар жилийн дөрвөн улиралд үсэргээ, сунгаа, тодорхой хэмжээний бооцоот уралдаан хийгдсээр байгааг баталж өглөө. МХХ-ны Хүүхдийн эрхийн дэд хорооны мэдээлэл дэх ГССҮТ-ийн статистик мэдээллээс үзэхэд 2019-2020 оны 1-4 болон 9-12 дугаар саруудад мориноос унаж гэмтсэн хүүхдийн тоо сард дунджаар 34.6 байсан бол ижил онуудын 5-10 дугаар сарын хооронд мориноос унаж бэртэж гэмтсэн хүүхдийн тоо дунджаар 1,282 байжээ. Хүүхдээр хурдны морь унуулахыг хориглосон саруудад мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо ийнхүү унуулахыг хориглоогүй саруудын мөн үзүүлэлтээс дунджаар 3,7 дахин бага байгаа нь харагдаж байна. Түүнчлэн 2019, 2020 онуудад мориноос унаж бэртэж гэмтсэн хүүхдийн тооноос энгийн мориноос унасан хүүхдийн тоо дунджаар 46,5 хувь харин хурдны мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо дунджаар 53,5 хувь байна. Өмнөговь аймгаас бусад судалгааны бүх талбарт өвлийн уралдаан болж байгааг хүүхдүүд хэлж байсан ба ГССҮТ-өөс авсан мэдээллээс үзэхэд хурдан мориноос унаж гэмтсэн хүүхдийн тоо өвлийн цагт буюу 11 дүгээр сараас 4 дүгээр саруудад дунджаар сард 35 хүүхэд байна. Жишээлбэл хурдан морь унадаг 9 настай хүүхэд “6 настайгаасаа уралдаанд оролцож эхэлсэн. Өвөл уралдаанаар морь унах болгонд 20,000 төгрөг өгдөг. Хорин мянгаа задлуулаад арван мянгыг нь уяач ахдаа өгөөд үлдсэнийг нь хадгалаад энэ жил 220,000 төгрөгтэй болсон” гэж ярьжээ. Тухайн унаач хүүхэд нэг удаа уралдаад ойролцоогоор 10,000 төгрөг авдаг гэж тооцвол 2020 оны 43 МХЕГ-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/356 дугаар албан бичиг.

اختر الفقرة المستهدفة3