БҮЛЭГ 4. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 73 Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 1 дэх заалтад “амьд явах эрхтэй...”, мөн зүйлийн 7 дахь заалтад “сурч боловсрох эрхтэй”, мөн зүйлийн 11 дэх заалтад “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар байна. Нөгөөтэйгүүр үндэсний их баяр наадам, соёлоо өвлөн тээж, хойч үедээ үлдээх үүргийг хууль тогтоомжоор зохицуулсан. Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасны дагуу Үндэсний их баяр наадам нь үндэсний уламжлалт их баяр бөгөөд төрийн хамгаалалтад байхаар байна. Эдгээрээс шалтгаалан унаач хүүхдийн нас36 нь нэг талаас хүний эрх, хууль тогтоомжийн нөгөө талаасаа үндэсний соёл, өв уламжлалын уулзах зөрчилдөөнт цэгт маргаантай байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3.1-д “Уяач, унаач хүүхэд нь Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ дүрэмд заасан эрхийг эдэлж, доорх үүргийг ёсчлон биелүүлнэ”. Мөн дүрмийн 3.1.1-д “уралдах морийг 7-гоос дээш настай, морь унаж, давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах” гэж зохицуулсан байна. Хүүхдээр хэзээ, ямар хугацаанд, ямар давтамжтайгаар хурдан морь унуулах, хэрхэн эрүүл мэндийг нь хамгаалах, эдгээрт хяналт тавих эрх бүхий этгээдүүдийг тодорхойлох, улмаар хууль тогтоомж зөрчсөн этгээд ямар хариуцлага хүлээх асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. ОУХБ-ын зөвлөмжид насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулж уралдуулахгүй байх зөвлөмжийг өгсөн. Зөрчлийн тухай болон Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын заалт оруулж өгөөгүй бөгөөд тус хуулийн 6.20 дугаар зүйл37-ийн дагуу хувь хүн буюу зөвхөн уяачийг 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгохоор, харин төрийн албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй гэж үзвэл тус хуулийн 15.2 дугаар зүйл38 - ийн дагуу торгох шийтгэл оноохоор заажээ. Эрүүгийн хуулийн Тусгай ангид хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирвал эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, албан тушаалтнуудад хариуцлага Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна.” гэж заасан байна. 37 Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл “Хүүхдийн эрх зөрчих”. 38 Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах”. 36

اختر الفقرة المستهدفة3