БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 67 хүнсний үйлдвэрлэл тус бүр 7 орчим хувь байсан бол 15-17 насны хүүхдүүдийн хувьд хүнс, барааны худалдагч хийх 49 хувь, гар урлал, гоёл чимэглэлийн зүйлс хийх 13,8 хувь, хувцас засвар оёдол 13,1 хувь, хүнсний үйлдвэрлэлд оролцох 7,6 хувь, монгол гэрийн бүрээс цаваг оёх 6,2 хувь байгаа нь хамгийн нийтлэг шинжтэй байна. Үүнээс үзэхэд 5-11 насны хүүхэд өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцох нь цөөн бөгөөд 12-14 болон 15-17 насны хүүхдүүдийн хувьд хүнс, барааны дэлгүүрт худалдагч хийх нь илүү нийтлэг байгаа зүй тогтол ажиглагдлаа. Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд өдөрт 5-6 цаг зарцуулдаг хүүхдүүдийн 70 хувь нь 15-17 насны, 27,3 хувь нь 12-14 насны, үлдсэн 2,3 хувь нь 5-11 насны хүүхэд байна. Мөн 7-8 цаг зарцуулдаг хүүхдүүдийн 71,5 хувь нь 15-17 насны, үлдсэн 28,5 хувь нь 12-14 насны хүүхэд байгаа бол бага насны буюу 5-11 насны хүүхэд байхгүй байна. 9 болон түүнээс дээш ажилладаг хүүхдүүдийн 71,4 хувь нь 15-17 насны, 1214 болон 5-11 насны хүүхдүүд 14,3 хувь тус тус байна. Зураг 4. Өрхийн үйлдвэрлэлд хүүхдийн өдөрт зарцуулдаг цаг, насны бүлгээр 120.0 100.0 80.0 60.0 40.0 20.0 0.0 5-11 нас 12-14 нас 15-17 нас Өрхийн үйлдвэрлэлд 15-17 насны хүүхдүүд хамгийн олон цагаар, хамгийн их оролцож байгаа бол 12-14 насны бүлгийнхэн дундаж хэмжээнд, дундаж цагаар, харин 5-11 насныхан хамгийн бага хувиар, цөөн цаг оролцож байгаа нь ажиглагдлаа. Гэвч 9 болон түүнээс дээш цаг ажилладаг 5-11 насны хүүхдүүд харьцангуй их байгаа нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамаарч байна. 3.4 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүүхдийн нөхцөл байдал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 142 дугаар зүйлийн 142.7 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуульд заасны дагуу 15-18 хүртэлх насны

اختر الفقرة المستهدفة3