БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
51
нэг хүн холбогдсон байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт заасан “Биеэ үнэлэн эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд
орсон” зөрчилд 2018 онд 186, 2019 онд 138, 2020 онд 86 хүн буюу сүүлийн 3 жилд
насанд хүрээгүй нийт 410 хүн холбогдсон байна.
Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт сүүлийн 2018-2020 онд насанд
хүрээгүй нийт 12 хүн энэ зөрчилд холбогдсоноос Дархан-Уул аймагт 7, Дорноговь
аймагт 3, Орхон аймагт 2 хүн байв. Харин Улаанбаатар хотын хувьд Сүхбаатар
дүүрэгт сүүлийн гурван жилийн дотор насанд хүрээгүй 4, Чингэлтэй дүүрэгт насанд
хүрээгүй 27 хүн биеэ үнэлэх зөрчилд холбогдсон нь хамгийн бага үзүүлэлтүүд
байсан бол Баянгол дүүрэгт 171, Сонгинохайрхан дүүрэгт 127, Баянзүрх дүүрэгт 72
хүн бүртгэгдсэн нь анхаарал татахуйц өндөр үзүүлэлт байна.
ТББ-ын ажилтантай хийсэн ярилцлагын үеэр “Зах дээр судалгаа хийж байхад
тор зардаг охид бэлгийн мөлжлөгт өртсөн асуудал үүсээд бид цагдаа шүүхэд хандаж
байсан. Тэд яаж мөлжлөгт өртөөд байгааг үзэхэд фэйсбүүк, утсаар холбогдоод хэнд
ч мэдэгдэхгүй далд хэлбэрт орсон байсан. Түүнчлэн МСҮТ-д сурдаг 5 охинтой
ажиллаж, сэтгэл зүйчийн үйлчилгээ үзүүлсэн. Охидын бэлгийн мөлжлөгийн хэлбэр
нэлээд далд хэлбэртэй байна” хэмээн хэлсэн юм. Мөн хүүхдийн бэлгийн мөлжлөгт
өртөж байгаа цаад шалтгааны талаар асуухад тэрээр “Ажилгүйдэл хүчтэй нөлөөлж
байна. Бэлгийн мөлжлөгт өртөж байгаа сонирхол нь юу байна гэхээр цахим орчны
нөлөө их байна. Хүүхдийг ялгаварлан гадуурхах байдал маш их нөлөөлж байна.
Энэ асуудлаас урьдчилан сэргийлэх арга бол эцэг эх, гэр бүлийн зүгээс маш их
анхаарал хандуулах. Бэлгийн мөлжлөг бүр цахим хэлбэрт орсон байна. Эдгээр нь
охидыг бэлгийн амьдралд эрт орох хүчирхийлэлд өртөх нөхцөл үүсгэж байна. Үүнд
хяналт тавих боломж хомс болж байгаа учир эцэг, эх анхаарах хэрэгтэй юм” хэмээн
хариулсан.
Биеэ үнэлэлт нь өндөр зохион байгуулалтад орсон үед хувь хүнд маш хүнд
хор хохирол учруулдаг. Судалгааны хүрээнд бэлгийн мөлжлөгт өртөж гадаадад
биеэ үнэлж байсан насанд хүрээгүй хүнтэй тусгайлан ярилцлагын судалгаа
хийж зохион байгуулалттайгаар бусдын биеийг үнэлүүлэх үйл ажиллагааны
талаар зарим мэдээлэл авсан билээ. Насанд хүрээгүй хүн зохион байгуулалттай
биеэ үнэлэлтэд өртсөнөөр ирээдүйн амьдралд нь гарах сөрөг нөлөөллийн талаар
асуухад “Нэгэнт өртсөн хүн 26-27 хүрээд өөрийгөө татаж авч чадахгүй бол ер нь
тэгээд амьдрал нь дууссантай адилхан. Дандаа мөнгөтэй, ихэвчлэн ахимаг насны
хүмүүст ийм үйлчилгээ үзүүлдэг. Тэд бэлгийн чадавх сул учраас мөнгө төлж гаж
зүйлийг сонирхдог. Энэ нь сэтгэл зүйн хувьд стресстэй болгодог. Өдөрт 8-9 ийм