ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 46 олгогчийн дарамт, шахалтаар өрөө төлөхийн тулд ажиллан, ажлын байраа орхих боломжгүй байгаагаа хэлсэн. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчил бөгөөд зарим талаар боолчлолын шинжийг агуулж байгаа тул энэ төрлийн таньж, ирүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай. Хүүхэд ажлын байраа орхих боломжгүй болсон шалтгааныг давтамжаар нь ангилж үзэхэд дараах байдалтай байна. Хүснэгт 11. Хүүхэд ажлын байраа орхиж чадаагүй шалтгаан, давтамжаар Д/д Ажлын байраа орхиж болохгүй байсан шалтгаан Хувь 1 Өөр ажил олоход хэцүү байсан учраас 11 2 Ажил олгогч ажлаасаа гарахыг зөвшөөрөхгүй учраас 4 3 Хамт ажиллаж байгаа, эсвэл ойр дотны хүнийг ажлаас хамт хална гэсэн учраас 2 4 Манай гэр бүлд эсвэл надад ямар нэгэн юм тохиолдоно гэж айсан 2 5 Ажиллуулж байгаа хүнд өртэй учраас 1 Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай НҮБ-ын нэмэлт конвенцын IV хэсэг, 7 дугаар зүйлийн (b) хэсэгт “Хамжлага болох, өөрөөр хэлбэл хууль, заншил, эсхүл гэрээний дагуу түрээслэгч өөр хүний эзэмшил газарт амьдарч шан харамжтай буюу түүнгүйгээр хөдөлмөр хийх болон тухайн хүнд тодорхой зарим үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн нөхцөл, байдал болон уг байдлыг өөрчилж чадахааргүй бол” гэж заасан байдаг. Чанарын судалгааны явцад ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор ийм тохиолдол Улаанбаатар хотод илүү олон илэрсэн юм. Үүний нэг жишээг дараах ярилцлагын хэсгээс харж болно. Ээж маань хөдөөнөөс ирээд буух газар байхгүй байсан тул гэрээ хотоос нилээн зайдуу нэг байгууллагын хашаанд бариад, хашаанд буусны түрээсээ төлж амьдардаг. Ажил төрөлгүй, олдсон ажлаа хийдэг. Сүүлийн үед түрээсийнхээ оронд тухайн байгууллагын хашааг цэвэрлэх, байгууллагын хашаа манах, бараа бүтээгдэхүүн буулгах, зөөх, хураах ажил, хөдөлмөр эрхэлж байгаа. Бэлэн мөнгө авдаггүй болохоор хэцүү байдаг. Би ээждээ хааяа ажил хийгээд мөнгө өгдөг. (Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

اختر الفقرة المستهدفة3