БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 43 3.2 Монгол Улс дахь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүд 3.2.1 Хүүхдийг боолчлох, албадан хөдөлмөрлүүлэх хэлбэр Боолчлолын шинжтэй аливаа ёс, заншил энэхүү судалгааны явцад илрээгүй боловч боолчлол, орчин цагийн боолчлолын хэлбэр болох албадан хөдөлмөрийн шинжийг агуулсан тохиолдлууд цөөнгүй илэрсэн билээ. Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай НҮБ-ын нэмэлт конвенцын IV хэсгийн 7 дугаар зүйлийн (а) хэсэгт өрөнд баригдаж боолчлогдсон өөрөөр хэлбэл өртэй хүн өөрийнхөө, эсхүл өөрөөсөө хараат хүний үйлчилгээгээр өрөө төлөх үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүссэн барьцааны байдал буюу нөхцөл, хэрэв тэрхүү үйлчилгээг зохих ёсоор үнэлсэн үнэлгээ нь уг өрийн төлөөсөнд тооцогдохгүй, эсхүл тэрхүү хөдөлмөрийн шинж чанар, үргэлжлэх хугацаа нь тодорхой бус бол гэж заасан байдаг. Харин энэхүү судалгааны явцад эцэг, эхийнхээ өрийг төлөх, орон гэргүй болох эрсдэлийг давхар үүрч ажил, хөдөлмөр хийж байгаа хүүхдүүд хэд хэд илэрсэн нь дээрх конвенцод заасан “... хараат хүний үйлчилгээгээр өрөө төлөх үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүссэн барьцааны байдал буюу нөхцөл ...” гэж заасантай дүйцэхүйц хэлбэрүүд мөн байлаа. Тухайлбал судалгааны явцад эцэг, эхийнхээ өрийг төлөхийн тулд ажил хөдөлмөр хийдэг хүүхэд байдаг талаар нэгэн хүүхэд хэлсэн. Найз маань онц сурдаг, ирээдүйд хуульч болно гэж ярьдаг байсан. Гэхдээ аав нь нас бараад, ээж нь өвчтэй болсон болохоор эцэг, эхийнхээ тавьсан өрийг дарах гээд аргагүй эрхэнд 11 дүгээр ангиасаа сургуулиа орхиод ажил, хөдөлмөр эрхэлж байгаа. Сардаа олсон мөнгөө өр төлөхөд зарцуулдаг болохоор гэртээ болон өөртөө юм авч чаддаггүй. Хүүхдэд өгдөг хөдөлмөрийн хөлс бага болохоор хоёр ажил хийсэн ч гэсэн сардаа 500,000-800,000 төгрөг олдог учир хүрэлцдэггүй. Манай найз өглөө нь цагийн ажил хийдэг, худалдагч, бараа өрөх гэх мэт, үдээс хойш нь бааранд ажилладаг. Миний хувьд ажил хийдэг найзууд олон бий. Бид энэ найздаа ажил, хөдөлмөр эрхэлж, олсон мөнгөөрөө гэрт нь хоол унд авч өгдөг. Саяхан мөнгөө нийлүүлээд гэрт нь хонины мах авч өгсөн. Бүтэн том хонины мах авах гэсэн хүрээгүй л дээ. Тэгээд төлөгний мах авч өгсөн. (Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

اختر الفقرة المستهدفة3