СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ, САНАЛ, ЗӨВЛӨМЖ 93 7. Эрүүгийн хуульд “өрийн төлөөс, хамжлагын албат” болгох үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар нэмж тусгах; 8. Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлд “Насанд хүрээгүй хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн” үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж, оногдуулах ял, шийтгэлийг чангатгах; 9. Дайны байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд “Дайны байдлын үед цэргийн дайчилгаанд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх” талаар нэмж тусгах; 10. Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн...” гэсний дараа “, биеэ үнэлэхэд зуучилсан” гэж нэмж тусгах; 11. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “энэ гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй хүүхдийг ашигласан, татан оролцуулсан” гэж нэмж тусгах; 12. Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол...” гэсний “зориуд” гэснийг хасах; 13. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчийн байранд хашигдан хийх ажил”-ыг хориглох заалтыг нэмж тусгах; 14. Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд хүүхдийг хуульд зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан томилолтоор ажиллуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэмж тусгах; 15. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад техник, технологийн дэвшил, хурдацтай хөгжиж буй өнөө үетэй нийцүүлэн “хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц ажил болон хүүхдийн сэтгэхүй, ёс суртахуунд нөлөөлөхүйц ажлыг нэмж тусгах; 16. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр оршиж байгаа газрыг тогтоох, олон нийтийн болон төрийн захиргааны байгууллагын хяналт, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сайжруулах; Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох,

اختر الفقرة المستهدفة3