СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ, САНАЛ, ЗӨВЛӨМЖ 89 нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоог ханган сайжруулах шаардлагатай байна. Ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх буюу хүүхдийн хөдөлмөрийн аюултай хэлбэрийг эрх зүйн хэм хэмжээгээр төдийлөн тохиромжтой зохицуулаагүй, холбогдох шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол хийж шинэчилдэггүйгээс шалтгаалан хүүхдийн хөдөлмөрийн аюултай хэлбэрүүдийг тодорхойлох, таниулах, хориглох ажил төдийлөн үр дүнтэй байж чадсангүй өнөөг хүрсэн байна. Зарим аймаг, орон нутагт хүүхдээр ажил хийлгэж огт болохгүй гэсэн хэт өрөөсгөл үзэл, хандлагаас болж ажил олгогч, хүүхэд, эцэг эхийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа тохиолдол ч гарсаар байна. Иймд хүүхдийн хөдөлмөрийн аюултай хэлбэрийг хориглох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тодорхой болгож, нийгэмд хүртээмжтэй, үр дүнтэй арга замаар тайлбарлан таниулах нь зүйтэй байна. Хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын хэлбэрүүдийг зохимжтой байдлаар тодорхойлох нь ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. Хөдөлмөрийн насны доод хязгаарын талаарх үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцод нийцсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дурдсан 13 нас хүрсэн хүний ажиллаж болох хөнгөн ажил, түүнийг гүйцэтгэх нөхцөлийг жагсаалтаар яаралтай гаргах, энэхүү жагсаалтыг практикт хэрэгжүүлэхдээ хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, боловсролын үйлчилгээ болон нийгмийн амьдралд оролцох боломжийг нь бодитоор хангах асуудлыг маш оновчтой зохицуулах, хэрэгжүүлэх эрх зүйн болон нийгмийн суурь нөхцөлийг урьдчилан бүрдүүлсэн байх шаардлагатай байна. Дээр дурдсаны дагуу хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрүүдийг үр дүнтэй хориглох, улмаар устгах, хүүхдийн хийж болох ажлыг оновчтой тодорхойлж давуу талыг нийгэмд ашигтайгаар зохицуулахын тулд юуны өмнө хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг зөв тодорхойлох, ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг бүрэн, цогц хөгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа хурдан морь унаач хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлт, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн хөдөлмөрийн аюултай, цаашилбал тэвчишгүй хэлбэрийг агуулж байна. Мөн 7 нас хүрсэн хүүхэд хурдан морь унах боломжтой байгаа нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж байгаа эсэхэд эргэлзэх үндэслэл болж байна. Иймд хурдан морь унаач хүүхдийн асуудлаар

اختر الفقرة المستهدفة3