86 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА мэдлэг их, хурдны морь унадгаараа өөрөөрөө бахархдаг, сэтгэхүйн хувьд насны дунджаас доогуур хөгжилтэй байгаа нь ажиглагдсан. Хурдан морь унаж байсан хүүхдүүд хөлсөөр морь унадаг, унаач хүүхдүүдийн хийх ажил нь ялгаатай хамаатны хүүхдээр арай хөнгөн ажил хийлгэж өөр айлаас ирж морь унадаг хүүхдээр ихэнх ажлыг хийлгэдэг, уяач, туслахууд жаахан хүүхдүүдийг шоглодог бол уяач айлынх нь хүүхдүүд нь бас дээрэлхдэг байна. Унаач хүүхдийн ажил ёс суртахуунд нь хор нөлөө үзүүлдэг эсэх Унаач хүүхдүүд ихэвчлэн гэрээсээ хол, өөр айлд очиж морь унадаг бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтаас хол байдаг тул тамхи татах, хараалын үг хэлэх, согтууруулах ундаа хэрэглэх хорт зуршилд автах магадлал өндөр байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Сургуулийн нийгмийн ажилтнаас унаач хүүхдийн ёс суртахуунд гарах өөрчлөлтийг тодруулахад “Зан харилцааны хувьд бусад хүүхдээс ялгаатай болдог. Тухайлбал ангийнхныгаа элдэв бусын хараал, доромж үгээр дуудах нь их болдог. Ёс суртахууны хувьд эвгүй болчихсон байдаг. Уяач ах нараас янз бүрийн зан сурчихсан, өөрийгөө том хүн болчихсон гээд бодчихсон байдаг. Том ах болох гээд л... Зарим нь овортой зан гаргаад байдаг зүйл ажиглагддаг. Хичээлдээ тогтмол явдаг, морь унадаггүй хүүхэд, унаач хүүхдийн явж байгаа явдал нь хүртэл өөр. Алхаа гишгээ нь хүртэл настай хүн шиг явах жишээтэй” гэв. Харин хурдан морины унаач хүүхэд “хараалын үг хэрэглэх нь их болдог байж магадгүй. Гэхдээ манай үеийн хүүхдүүд бүгд хараалын үг ашигладаг, бас хийе гэсэн юм аа сайн муу гэхгүй хийгээд л явчихдаг гэж бодож байна” гэсэн байна. Өөр нэгэн аймгийн хурдан морь унадаг байсан хүүхэд “Тамхины хувьд 5, 6 дугаар ангийн хүүхдүүд тамхи татах нь бага. Харин 7-8 дугаар ангийнхан нийтлэг тамхи татдаг болчихсон байдаг. Уяачид сүүлдээ мэддэг болоод унаач хүүхдүүдээ тамхи авч ирдэг болсон” гэсэн бол сургуулийн нийгмийн ажилтан “Архи, тамхины хэрэглээ байна. Мэр сэр байна” гэж хэлсэн. Нэгэн аймагт туслах уяач хийдэг 16 настай хүүхэд “Уяач, уяачдын туслахууд унаач хүүхдүүдийг архи, тамхи хэрэглэхийг хориглодог тул тэд багаасаа тамхи, согтууруулах ундаа хэрэглэж сурах нь цөөн. Гэхдээ унаач хүүхдүүдээс туслах уяач болсон бол тамхи, архи хэрэглэж эхлэх нь их байдаг. Ялангуяа туслах уяачдын дунд тамхи татдаггүй хүн гэж байдгийг би мэдэхгүй. Ер нь унаач хүүхдүүд 1516 наснаасаа бие нь том болоод уралдахаа больдог. Тэгээд зарим нь туслах уяач болоод тэр л үеэс эхлэн тамхи татаж, архи, пиво ууж эхэлдэг” гэж хэлснээс үзэхэд бага насандаа муу зуршилд автах нь цөөн байж болох ч цаашид туслах уяач болж ажиллах үедээ хорт зуршилтай болох нь элбэг байна.

اختر الفقرة المستهدفة3