БҮЛЭГ 4. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 79 ажил хийдэг. Эрэгтэй хүүхдүүд малд явах, мал ялгах зэрэгт нэмж тусалдаг гэжээ. Унаач хүүхдүүд “Бид бол ер нь зав муутай байдаг” гэж хэлснээс үзэхэд цаг завгүй, хүнд хөдөлмөр болох нь ойлгогдож байна. Нэгэн аймгийн сургуулийн нийгмийн ажилтан унаач хүүхдийн талаар “Өвс тавьж өгөх, усыг нь ойртуулж өгнө гэх мэтчилэн хийж байгаа ажлуудыг нь харахаар ерөөсөө зарц шиг байдаг. Жишээлбэл гэр худалдаж авсан гээд байгаа хүүхдийн хувьд бол өөрийнхөө гэрт очиж амьдардаггүй. Нөгөө уяачийндаа амьдардаг. Зарим айлын амьдралын боломж нь муу болохоор уяачийндаа амьдарсан нь илүү тухтай байдаг” гэжээ. 4.3 Хурдан морь унаач хүүхдийн гүйцэтгэдэг ажил нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн шинжийг агуулж буй байдал Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцын 3 дугаар зүйлийн (d) хэсэгт ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх болон (д) тодорхой хүнд нөхцөлд, тухайлбал уртасгасан цагаар эсвэл шөнийн цагаар, эсвэл ажил олгогчийн ажлын байранд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хашигдан хийж буй ажлыг “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэж үзэх бөгөөд конвенцыг соёрхон баталж буй гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ нэн даруй авч хэрэгжүүлэхээр заасан байна. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон нэн даруй устгах тухай ОУХБ-ын 1999 оны 190 дүгээр зөвлөмжид конвенцын өмнө дурдсан З дугаар зүйлийн (d) хэсэгт заасан ажлын төрлүүдийг тодорхойлох, тэдгээрийн оршин байгаа газруудыг тогтоохын тулд “хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн болон бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц ажил”-д анхаарлаа хандуулах бөгөөд “Үндэсний хууль тогтоомжоор, эсвэл эрх бүхий байгууллага нь ажил олгогчид болон ажиллагчдыг төлөөлсөн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуун бүрэн хамгаалагдсан, түүнчлэн хүүхэд хийж буй ажлынхаа талаар тодорхой зааварчилгаа авсан эсвэл тухайн ажлын чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдсан нөхцөлд конвенцын З дугаар зүйлийн (d) хэсэг болон дээрх 3 дахь хэсэгт дурдсан ажил болон гэрээт хөдөлмөрт 16 нас хүрсэн хүнийг ажиллуулахыг зөвшөөрч болно” гэж заасан. Иймд судалгаагаар хурдан морь унадаг хүүхдүүд бие бялдар, сэтгэл зүйн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа эсэх, ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлдэг эсэхийг илрүүлэхийг зорьсон.

اختر الفقرة المستهدفة3