БҮЛЭГ 4. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 77 хүүхдүүдийг авч явах гээд байдаг. Манай багш нар заримдаа хүүхдүүдээ гэртээ авч очдог. Зарим багш 10 хүүхэд гэртээ хонуулсан тохиолдол байгаа” гэжээ. Нэгэн аймгийн төрийн алба хаагч “Эндээс юу алдаж болох вэ гэдгээ хүүхэд өөрөө тооцоолж чадахгүй, ээж аавдаа мөнгө олж ирээд байдагтаа дуртай. Шаардуулж, шахуулж хийдэг хичээлээсээ хөндийрөөд байгаадаа тэд баярладаг. Хүүхэд бол гэнэн, цагаахан учраас хурдан морь унах нь дургүй зүйл нь биш, өөрсдөө бүр дуртай, донтчихсон байдаг. Хичээл номноос улам хөндийрдөг” гэсэн бол сургуулийн багш “Хичээлээс хоцрогдож үеийн хүүхдүүдээс сурлагын дүнгээр мууд тооцогдох болсон хүүхдүүд хичээл ном сонирхохоо больж, морь унаж амьдрах нь боломжтой, энэ чигээрээ байж болно гэсэн сэтгэхүйтэй болох магадлал өндөр байна” гэсэн байна. Хүүхэд 14-15 нас хүрч уралдах нас нь өнгөрсөн тохиолдолд системтэй мэдлэг олж авч чадаагүйгээсээ анги дэвшин суралцах боломжгүй болж энэ наснаасаа эхлэн тухайн уяач, эздийнхээ туслах уяач болох, морь малын бусад ажлыг нь хийж өгөх зэргээр бусдаас хараат байдлаар морь уях, мал маллахаас өөр сонголтгүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлэх болж байна. Унаач хүүхдүүдийн сурлагын чанар, идэвх ямар байдаг тухай асуухад сургуулийн нийгмийн ажилтан “Ихэвчлэн сэргэлэн хүүхдүүдийг сонгож авдаг болохоор морь унадаг хүүхдүүд хичээлдээ огцом их муудаад байдаггүй. Гэхдээ хичээлдээ сайн байх боломжоо алдаж байгаа гэж боддог” гэж хэлсэн. Харин уяачтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаар “Хичээл хийлгэх ширээ, сандал бид бэлдэж өгдөггүй ээ. Интернэт ч байхгүй” гэсэн байна. Нэгэн аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч “Энэ үнэхээр харамсалтай санагддаг. Бага ангидаа хамгийн мундаг сэргэлэн байсан хүүхдүүдийг аав, ээж нь манай хүүхэд морь унана, чөлөө өгөөч, явуулаач гэсээр байгаад хичээлийн хоцрогдолд оруулчихдаг” гэсэн бол сургуулийн нийгмийн ажилтан “унаач хүүхдүүд гэрийн даалгавар хийхдээ тааруу байдаг. Унаач хүүхдийг морь уях нь үндсэн ажил мэт зарим эцэг эхчүүд нь үздэг” гэж хэлсэн байна. Унаач хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн тал хувь нь үр хүүхдээ хайхардаггүй, анхаардаггүй. Хичээлээ тасалсныг нь ч мэддэггүй, эсвэл өөрөө хичээлдээ явбал явна биз, үгүй бол морио унана биз гэсэн байр суурьтай ханддаг. Унаач хүүхдийн эцэг, эх нь хүүхдээ сураглаад, асуугаад явах тохиолдол бараг л ажиглагддаггүй” гэж хэлсэн. Нэгэн аймгийн сургуулийн нийгмийн ажилтан “Хичээлээ таслаад явахад нь уяачтай хүртэл холбогдож байгаад хүүхдээ буцааж ирүүлдэг. Нэг хүүхдийн аав нь байна гэж ирээд худлаа яриад аваад явчихсан байсан. Ээж рүү нь утасдаад асуухаар манай хүүхэд гэртээ ирээгүй гэж хэлсэн болохоор цагдаагийн байгууллагад

اختر الفقرة المستهدفة3