72 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА Хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн байх уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун34 биш жилийн дөрвөн улиралд үсэргээ, сунгаа хийж, зарим тохиолдолд далд хэлбэрээр бооцоот уралдаанууд зохиож бизнесийн болон бооцоот спортын төрөлд илүү ойртож хэв шинж, арга барилын хувьд өөрчлөгдсөөр ирлээ. Хурдан морины уралдаан нь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг орхигдуулж амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдлыг бий болгодог нь олны шүүмжлэлд өртөх болсон. Хурдан морь унаач хүүхдүүдтэй хийсэн ярилцлагаар хүүхдүүд эрх зүйн болон эцэг, эх, асран хамгаалагчийн ямар нэгэн хамгаалалтгүй унаач болж байгаа тохиолдол цөөнгүй байна. Зарим тохиолдолд тэдгээр хүүхдүүд бие махбод, сэтгэл санаа, ёс суртахууны хүчирхийлэлтэй нөхцөлд ажил, хөдөлмөр эрхэлж, ажлын хөлсөө зөвхөн эцэг, эх, ар гэртээ зориулж, өрийн төлөөсөнд орж байна. Үүнээс гадна аймаг, бүсийн хооронд танихгүй айлд, удаан хугацаагаар морины ажил хийх, морь унах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа нь ажиглагдлаа. 4.1 Хурдан морины уралдаан ба унаач хүүхдийн эрхийн талаарх эрх зүйн дүн шинжилгээ ОУХБ-ын Конвенц, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооноос 182 дугаар конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шууд хүсэлтийн заалт (г)-д “уралдааны морь унах нь утгаараа өөрөө аюултай буюу осолтой нөхцөлд тооцогдох ба хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд гэмтэл учруулах магадлалтай тул 18 наснаас доош насны хүүхдийг морь унахыг үргэлжлүүлэн зөвшөөрч байгаад эмзэглэн санаа зовж байгаагаа” илэрхийлсэн байна. Түүнчлэн Хүүхдийн эрхийн конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын тавдугаар тайланг хэлэлцээд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2017 онд хурдан морь унаач хүүхдийн талаар тусгайлан “... Хурдан морины уралдаанд оролцож байгаад хүндээр гэмтсэн, амь насаа алдсан хүүхдүүдийн хэргийг мөрдөн шалгаж буруутай этгээдэд хариуцлага ногдуулах, хурдан морины уралдаан гэх мэт аюултай, хортой хүүхдийн хөдөлмөрт хүүхдийг оролцуулдаг бизнес эрхэлж буй төрийн алба хаагчдын хувийн болон албаны ашиг сонирхлын зөрчил гаргаж буй үйлдэлд арга хэмжээ авах, ийм үйлдэл гаргуулахгүй байхад чиглэсэн хээл хахуулийн эсрэг арга хэмжээнүүдийг авах”35 гэж дурдсан байна. 34 35 https://mlsp.gov.mn/uploads/files/a79cb10e766cab0a8cc567e0c7c00cc186c571fc.pdf http://www.monef.mn/index.php?con=legal&id=45

اختر الفقرة المستهدفة3