БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 69 зүйлийн 1.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор, Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс”-д НДШ ногдуулна гэж тус тус зааснаас үзэхэд эдгээр 3 гэрээний төрлөөс үл хамааран гэрээний дагуу хөдөлмөрийн харилцаа үүссэн тохиолдолд НДШ төлөх үүрэг үүснэ. Судалгаанд оролцсон ажил, хөдөлмөр эрхэлдэг 474 хүүхдийн 67 хувь нь аман тохиролцоогоор ажил, хөдөлмөр эрхэлсэн гэж хариулснаас үзэхэд цалин авахуйц буюу эдийн засгийн үр дүнтэй ажлыг гэрээ байгуулахгүй хийсэн тохиолдол маш нийтлэг байх бөгөөд үүнээс шалтгаалан цалин хөлсөө авч чадахгүй, нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй байсныг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар хамгаалалт бүхий заалтыг тусгасан. Ярилцлагын үеэр нэгэн ажил олгогч “Манайх хүүхдийн цалин хөлсийг олгохдоо шууд бэлэн мөнгөөр нь олгодог, эцэг эхтэй нь гэрээ хийх гэхээсээ илүүтэй утсаар яриад зөвшөөрлийг нь авах, эсхүл өргөдөл маягийн зүйл гараар нь бичүүлээд гарын үсэг зуруулдаг. Ер нь хүмүүс нарийн гэрээ хийгээд авч байгаа цалин, хөлснөөсөө НДШ-ийн 11,5 хувь суутгал авах гэхээр дургүй байдаг” гэснээс үзвэл хуульд заасны дагуу хүүхэдтэй албан ёсны гэрээ хийдэггүй, гэрээний дагуу ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг хангадаггүй, ажилтнууд дургүй байгаа гэдэг үгээр хаацайлан өөрийн байгууллагаас төлөх 12,5 хувийн шимтгэлээс зугтаах байдлаар хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, хохироох тохиолдол гарч байна. Цаашид хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг илрүүлэх, бүртгэх, нээлттэй болгох ажил маш чухал, хүүхдийн асуудал хариуцсан салбар салбарын мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөмж өгөх, мэргэшүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн талаар зөв ойлголт мэдлэг олгох, зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй шинжүүдийг ялгаж таних чадварт сургах, хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшлийн хүрээнд насанд хүрээгүй хүний ажил, хөдөлмөр эрхлэлтийн асуудалд тусгайлан анхаарах шаардлагатай байна.

اختر الفقرة المستهدفة3