БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 63 Үндсэндээ ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн архи, тамхины хэрэглээ, ёс суртахууны доройтолд автах нь нийтлэг асуудал биш гэж үзэж болох бөгөөд ёс суртахуунд нөлөөлөхүйц ажил хийдэг хүүхдүүд ихэвчлэн хурдан морь унаач, архи, тамхи худалдан борлуулдаг дэлгүүр, бар ресторанд ажилладаг хүүхдүүд болон бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэлтэд өртсөн хүүхдүүд байдаг гэж үзэж болохоор байна. 3.3 Хүүхэд гэрийн ажил болон өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүйгээр оролцож байгаа байдал Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хэлбэрээр нь ангилан үзвэл 1,441 хүүхэд цалин хөлстэй, 2,333 хүүхэд хувиараа, 61,954 хүүхэд хөдөө аж ахуйн салбарт, 27,948 хүүхэд өрхийн үйлдвэрлэл үйлчилгээнд цалин хөлсгүй ажил, хөдөлмөр эрхэлж байжээ.31 Хүүхдийн цалин хөлсгүй хийж байгаа ажил, хөдөлмөр эрхлэлтийг ерөнхийд нь гэрийн ажил хийх болон өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүйгээр оролцох гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан үзэж болно. Статистикийн салбарт гэрийн ажил нь эдийн засгийн бус үйл ажиллагаанд тооцогдох бол өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь эдийн засгийн үйл ажиллагаанд хамаардаг байна. Хүүхдийн зарцуулж байгаа цаг хугацаанаас хамааран энэхүү хоёр төрлийн үйл ажиллагаа нь хүүхэд хийхийг зөвшөөрч болох ажил эсвэл хүүхдээр хийлгэхээс хориглох хөдөлмөрийн хэлбэрийг агуулдаг байна. Хүүхдийн хөлсгүй ажлын талаар НҮБХС, ОУХБ-ын аль аль нь тусдаа судалгаа, шинжилгээний ажлыг хийсээр ирсэн бөгөөд 2013 онд дээрх байгууллагууд хүүхэд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох цаг болон хүүхэд цалин хөлсгүйгээр гэрийн ажилд оролцох цагийн хязгаарыг хамтран тогтоож, 2013 онд Женев хотод зохион байгуулагдсан хөдөлмөрийн статистикчдын олон улсын 19 дүгээр хуралдаанд дараах зөвлөмжийг танилцуулснаар 2020 онд хүүхдийн хөдөлмөрийн судалгааг хийх аргачлалд дараах өөрчлөлт оруулсан байна. Үүнд: • 5-11 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 1 цаг, гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх; • 12-14 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 14 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх; • 15-17 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 43 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацааны хязгаар заахгүй байхаар тогтоосон байна. ҮСХ, ОУХБ, “Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааны тайлан 2011-2012”, УБ, 2013 он, 23-24 дүгээр тал. 31

اختر الفقرة المستهدفة3