60 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА Хүснэгт 18. Аюултай нөхцөлд ажилласан хүүхдийн хариулт, давтамжаар Хүүхдийн ажилласан аюултай нөхцөлүүд Хариултын давтамж Гадаа болон байшин дотор шороотой амьсгалахад төвөгтэй, тоосжилт ихтэй, элс, утаа угаартай, харах эсвэл амьсгалахад хүндрэлтэй газар ажиллаж байсан 38 Сүх, хутга, балиус, заазуур гэх мэт хурц иртэй зүйл хэрэглэж байсан 35 Суурь машин, цахилгаан өрөм, хөрөө, гинжтэй суурь хөрөө, цахилгаан зүлгүүр зэрэг цахилгаан багаж хэрэгсэл ашиглаж байсан 26 Галтай эсвэл их халуун зүйлтэй ойр ажиллаж байсан. 19 Барилга, кран дээр, өндөрт самбар тогтоох, шон дээр авирах, байшингийн цонх, фасад цэвэрлэх, машины ачаа бүтээх зэрэг өндөрт авирч ажил хийсэн 17 Тог цахилгаанд өртөж болохуйц ажил, хөдөлмөр эрхэлж байсан 11 Хүнд машин механизмтай ажиллаж эсвэл машин барьж байсан 11 Газраас доошоо гүнд орж агааргүй давчуу нөхцөлд ажил хийсэн 10 Судалгаанд оролцсон 436 хүүхдээс ажил, хөдөлмөр эрхэлж байхдаа бэртэж гэмтэж байсан 242 хүүхэд байна. Эдгээр хүүхдийн бэртлийг авч үзвэл гүн, том хэмжээтэй зүсэгдэх, хөхрөх, хавдах, толгой нурууны гэмтэл, түлэгдэх байдлаар гэмтэж бэртэх нь их гэжээ. Нэгэн аймгийн сургуулийн нийгмийн ажилтан “Манай аймагтай ойр байрладаг нэг тоосгоны үйлдвэрт хувийн ажлаар очиход 13-тай охид ажиллаж байсан. Шөнө хоноод үүрийн 3, 4 цаг хүртэл ажилладаг гэж тэдгээр хүүхдүүд хэлжээ. Манай сургуулийн хүүхдүүд байгаагүй. Танихын аргагүй болчихдог юм билээ. Цалин нь сая төгрөг шахуу авдаг гэсэн. Тэндээ хонож байрладаг, зуны халуунд халуун гал дотор байдаг юм билээ. Өвөл бас ажилладаг байх” гэж хэлсэн. Харин хогийг цэг дээр ажилладаг 14 настай хүүтэй хийсэн ярилцлагаар “Овоолсон хог дээр өглөө 10 юм уу 11 цагт гараад орой гэгээ тасрахаар буудаг. Хог дээр ажиллахад эхлээд муухай үнэртдэг байсан боловч одоо үнэрт дассан. Хогийн машин дээр гарч байгаад хөргөгч буулгаж байсан нь хамгийн хүнд зүйл байсан” гэсэн бол дугуй хийлэх, засах ажил хийдэг хүүхэд “том дугуйнд даруулсан”, машин угаалгад ажиллаж байсан хүүхэд “Машин угаалгад ажиллаж байгаа хүүхдүүдийн бөөр их өвддөг болдог юм байна. Мэдээж хүнд юм өргөж, зөөхөд нуруу өвддөг” хэмээн ажлын аюултай нөхцөлийн талаар хариулжээ.

اختر الفقرة المستهدفة3