ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 54 Судалгаанд оролцсон ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд болон тэдний эцэг, эх хүүхдийнхээ хөдөлмөрийн нөхцөлийг төдийлөн тодорхой мэддэггүй болох нь ажиглагдсан. Судалгааны үр дүнд хүүхдийг үл хайхрах явдал нь хүүхдийн садар самуун, биеэ үнэлэлт, мансууруулах бодис зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй аюултай нөхцөлд ажил, хөдөлмөр эрхлэх нь ч хүүхдийг үл хайхрахтай холбоотой байх өндөр магадлалтай болохыг дахин өгүүлэх нь зүйтэй байна. Дээрх хүснэгтэд харуулсан аюултай ажил хийсэн хүүхдүүдийн хариултаас хамгийн нийтлэг дурдагдсан гурван ажлын нөхцөлийг хүүхдийн сэтгэл санаа болон биед нөлөөлөх байдалтай нь харьцуулан судалж доорх хүснэгтэд харуулав. Хүснэгт 14. Халуун наранд эсвэл хүйтэнд гадаа ажилласан нь хүүхдийн сэтгэл санаа, бие бялдарт нөлөөлсөн байдал Халуун наранд эсвэл хэт хүйтэнд гадаа ажиллаж байсан гэж хариулсан 59 хүүхдийн бие, сэтгэцийн эрүүл мэндэд гарсан өөрчлөлт Сэтгэл санаанд үзүүлж буй хор нөлөө Хүүхдийн тоо Хувь Биед үзүүлж буй хор нөлөө Хүүхдийн тоо Хувь Ядрахаас зүрхшээх 25 42 Гүн эсвэл том зүсэгдэх 8 14 Хүнд зүйл өргөх зөөхөөс халшрах 14 24 Толгой, нуруу, хүзүүний гэмтэл 8 14 Даарах, халууцахаас халшрах 12 20 Нүд эсвэл чихээ гэмтээх 5 8 Гэмтэх, бэртэхээс айх 7 12 Биеийн аль нэг хэсгийг алдах 4 7 Цалингаа авч чадахгүй болов уу гэж санаа зовох 7 12 Хөхрөх, хавдах булчин сунах эсвэл мултрах 4 7 Бусад хүүхдүүдээс ичих 6 10 Түлэгдэх 4 7 Гадаа ажилладаг хүүхдүүд ихэвчлэн ядардаг, хүнд зүйл өргөж зөөх болон халууцаж, даарахаас халшрахын зэрэгцээ зүсэгдэх, толгой, нуруу, хүзүүний хэсэг, нүд эсхүл чихээ гэмтээдэг байна.

اختر الفقرة المستهدفة3