ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 42 Иймд МСҮТ-д хүүхдүүдийг дадлага хийлгэх нэрээр хөдөлмөрлөх эрхийг зөрчдөг байх магадлал өндөр байгаа тул энэ асуудлыг хянах, шалгах чиглэлээр судалгаа хийж холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. МСҮТ болон ЕБС суралцагчдын ажил, хөдөлмөр эрхлэх байдлыг харьцуулж үзэхэд МСҮТ-ийн суралцагчид ажил, хөдөлмөр эрхлэх нь ЕБС-ийн суралцагчдаас 1.8 дахин их байна. 299 буюу 64% 169 буюу 36% МСҮТ ЕБС Судалгаанд хамрагдсан 1,658 хүүхдээс сүүлийн гурван жилийн дотор ажил, хөдөлмөр эрхэлсэн 468 хүүхэд байна. Тэдний суралцаж буй боловсролын байгууллагыг авч үзвэл 64 хувь нь МСҮТ-д, 36 хувь нь ЕБС-д суралцаж байна. Ажил хийхэд заримдаа өглөө эрт босох хэцүү байдаг. Гэрийнхээ бүх ажилд тусалдаг, тоглох зав бага. Дүү нар гэрээ цэвэрлэдэг. Ар гэрийн байдал сайн бол ажил хийх шаардлага надад байхгүй, сургуульдаа сурч, мэргэжилтэй болмоор байна. (Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас) Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд гэрийн ажлаас гадна насанд хүрсэн хүний ажилд цалин хөлсгүй туслах байдал энэхүү судалгаагаар илэрсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд ажил, хөдөлмөр эрхэлж, мөнгө олохын зэрэгцээ гэрийн ажилд олон цаг зарцуулах нь хүүхдийн сурч боловсрох эрхэд халдсан явдал юм. Хүүхэд өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, гэрийн ажилд оролцож, насанд хүрсэн хүний ажилд цалин хөлсгүйгээр тусалж байгаа нөхцөл байдлын талаар судалгааны тайлангийн энэхүү 3 дугаар бүлгийн 3.3 дахь дэд бүлгээс илүү дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

اختر الفقرة المستهدفة3